КОВИД-19: Шинээр 285 тохиолдол илэрч, 2 нас баралт бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 285 тохиолдол батлагдсан байна. Үүний 194 нь Улаанбаатарт, 86 нь орон нутагт бүртгэгдлээ.
Мөн хугацаанд халдварын улмаас 2 хүн нас барсан байна. Ингэснээр нийт нас баралт 1968 болж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2770 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 45 хүний биеийн байдал нэн хүнд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ