Д.Миняа: Өдөрт 40.000 ширхэг шахмал түлшний шуудайг эргэлтэд оруулна

“Тавантолгой түлш” ХХК сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тавантолгой түлш компанийн ХМОНХХ-ийн дарга Ц.Чойжилсүрэн:
-Шуудайг дахин ашиглах гол зорилго нь тогтвортой хөгжлийн бодлого, хог хаягдлын менежментийн төслийн хүрээнд хийгдэж байгаа ажил. Бид өнгөрсөн өвлөөс эхлэн 25 кг шуудайг хэрхэн буцааж татаж авч эргэлтэд оруулах, үйлдвэрийн шугам дамжлагад ямар боломж бололцоо байгаа гэдгийг судалж, иргэдээс 300 хүртэлх төгрөгөөр буцааж аваад түүндээ бүтээгдэхүүнээ савлаад эргэлтэд оруулна.
Тавантолгой түлш компанийн Борлуулалтын хэлтсийн дарга Д.Миняа:
-“Тавантолгой түлш” компани энэ жил 10 хангамжийн баазыг ажиллуулахаар төлөвлөсөн. Иргэдийн гар дээр байгаа хуучин хэрэглэж байсан шуудайг 25 кг чанарын шаардлага хангасан шуудайг татаж авах ажлыг бид эхлүүлж байна. Энэ ажлыг туслан гүйцэтгэгч бэлтгэн нийлүүлэгч компаниуд байдаг. Эдгээр компаниуд зохион байгуулна.
Бэлтгэн нийлүүлэгч компаниуд иргэдээс шалгаж, чанарын шаардлага хангасан бүтэн шуудайг авах, хүлээж авсан шуудайндаа түлшээ савлаж, Тавантолгой түлш компанийн борлуулалтад гаргахад бэлдэж өгөх үүрэгтэй компаниуд бий.
Энэ байгууллагууд иргэдтэй харилцаж, шуудайг татан авах үйл ажиллагааг гардан зохион байгуулна. Манай зүгээс эдгээр бэлтгэн нийлүүлэгч компаниуддаа шуудайны чанар стандартын хатуу шаардлага тавьж, үйл ажиллагааг нь ерөнхийд нь хянаж оролцох юм.
Энэ ажлыг хог хаягдлыг бууруулах, компанийн зардлыг багасгах чиглэлээр энэ ажлыг зохион байгуулж байна. Өдөр бүр тодорхой хэмжээний шуудайг иргэд хаядаг. Бидний зорилго өдөрт 40.000 ширхэг шуудайг хаяхгүй эргэлтэд оруулснаар сард 1.200.000 ширхэг шуудайг дахин савлаж хог хаягдлыг бууруулж, эдийн засагт эерэг үзүүлэлт авчрах зорилготой ажиллаж байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ