2028 оны олимпоос бокс, хүндийг өргөлтийг хасах шийдвэр гарчээ

2028 онд Лос-Анжелес хотноо болох зуны олимпын наадмын шинэчилсэн хөтөлбөрийг баталсан талаар Олон улсын олимпын хорооноос авсан эх сурвалжтайгаар ТСН мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, шинэ хөтөлбөрт спортын 28 төрөл багтсан байна. Харин бокс, хүндийг өргөлт, орчин үеийн таван төрөлт багтаагүй аж. Эдгээр төрлүүдийг хөтөлбөрт багтаах асуудлыг 2023 онд Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх хороон дээр авч хэлэлцэх юм байна.
Ийнхүү хасах болсон нь олон шалтгаанаас үүдэлтэй гэнэ. Тухайлбал, Олон улсын боксын холбооны санхүүжилт ил тод биш, түүнчлэн шүүхээр хэрэг шийдэгдэж байгаа зэрэг асуудалтай бол хүндийг өргөлт допингийн эсрэг хөтөлбөрөөс үүдэлтэй асуудалтай байгаа аж. Харин таван төрөлтийн тухайд морин спортыг хөтөлбөрт солих арга хайх, тэмцээний форматыг өөрчлөх шаардлагатай байгаа гэнэ. Эдгээр асуудлуудаа шийдвэрлэж чадвал дээрх төрлүүдийг Олимпын хөтөлбөрт эргүүлэн багтаах аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ