Дани улс Косовогийн шоронг түрээслэнэ

Дани улс хорих газруудыг шинэчлэх томоохон ажлыг эхлүүлж, шинэчлэлд зориулан 530 сая евро зарцуулна гэж ВВС мэдээлжээ.
Шинэчлэлийн хүрээнд Дани улс албадан гаргах шаардлагатай, шүүхээр шийтгэгдсэн гадаадын иргэдийг байрлуулахаар Косовогийн шоронгуудад 300 өрөө түрээслэхээр болсон байна. Цаашлаад энэ тоог 1000 хүргэх гэнэ. Харин Дани улсад 2025 он гэхэд шоронгийн өрөөг мянгаар бууруулах аж.
Одоогийн байдлаар Данийн шолронгуудад 4000 орчим хоригдол хоригдож байгаа гэнэ. Сүүлийн жилүүдэд ял шийтгэл сонссон хүний тоо 19 хувиар өсчээ. Улмаар Косовод шоронгийн өрөө түрээслэснээр Данийн засан хүмүүжүүлэх салбарын ачааллыг ихээхэн багасгана гэж тооцоолж байгаа юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ