Б.Лхагвасүрэн: Бодлогын хүүг 6 хувьд хэвээр үлдээнэ

img

 

Монголбанкнаас мөнгөний бодлогын шийдвэрийг танилцууллаа.

 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Ээлжит хурлаараа эдийн засаг банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад дотоод орчны төлөв ирээдүйн хандлага зэргийг хэлэлцлээ. Үүний дүнд дараах шийдвэрийг гаргалаа .

 

  • Бодлогын хүүг 6 хувиар нь  хадгална.

  • Урт хугацааны репо санхүүжилтын хэмжээг ирэх оны нэгдүгээр улиралд 250 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн батлах

  • Репо санхүүжилтийн бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмж тогтоох

  • Гадаад валютын татан төвлөрүүлсэн хөрөнгөд тооцох заавал байлгах нөөцийн хувийг 3 нэгж хувиар нэмэгдүүлж 18 хувьд хүргэх 4 багц шийдвэр гаргалаа.

 

Уг шийдвэрийг ямар үндэслэлээр гаргах болсон бэ гэвэл сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлаас үүдэлтэй нийтийн эрүүл мэндийн хямралаас гадна эдийн засгийн хямралыг даван туулахын тулд дэлхий нийтээр тэмцэж байна. Монгол Улсын хүн амын 65.8 хувь нь коронавирусийн вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байгаа хэдий ч цар тахалтай холбоотой шинэ нөхцөл байдал үүссэн.

 

Иймд эдийн засгийн хүндхэн сорилтын энэ үед Төв банкны мөнгөний бодлогын дунд хугацааны нийгмийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд чиглэж байгаа" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ