Хотын дарга асан Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноолоо

img

 

Хотын дарга асан Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн шүүх хурал дууслаа. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Нарантуяа, Ш.Ганхуяг, Д.Оюунжаргал, Ё.Гэрэлчулуун нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Э.Бат-Үүлд дөрвөн жил хорих, түүний хүү Б.Чулуудайг 15 сая төгрөгөөр торгох, ТОСК-ын захирал асан А.Гантулгад таван жил хорих ял тус тус оноосон байна. 

 

Э.Бат-Үүлд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял, нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож /нээлттэй/, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял,

 

шүүгдэгч Б.Чулуудайд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15.360.000 төгрөгөөр торгох ял,

 

Шүүгдэгч А.Гантулгад 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 жилийн хугацаагаар хорих ял,

 

Мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял, нийт биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

Шүүгдэгч Б.Мөнхтөрд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон,

 

Шүүгдэгч Т.Гэрэлт-Одод 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 7 сая төгрөгөөр торгох ял,

 

Шүүгдэгч Д.Жаргалсайханд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял,

 

Шүүгдэгч Ю.Алтангэрэлд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

 

иргэний хариуцагч Бэрэн ХХК-наас 9 тэрбум төгрөгийг,

шүүгдэгч А.Гантулгаас 210.651.500 төгрөгийг,

шүүгдэгч Т.Гэрэлт-Одоос 120.096.500 төгрөгийг

шүүгдэгч Ю.Алтангэрэлээс 10.500.000 төгрөгийг тус тус гаргуулан Төрийн орон сууцны корпорацад олгуулж шийдвэрлэв.

Э.Бат-Үүл Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашигласан, хахууль өгсөн улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж хуулийн байгууллага үзжээ. 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ard:
mongol mini hugjih yndeslel algaa bygd hulgaich nar.Uchral gishyyn shig zuv sain hyn olon bol mongol maani ene ih bayalagtai doroo l saihan amidrahad amarhan daa.iim bayan iim ih maltai iim tsuuhun hyntei iim ih nutagtai bygd hulgaich udirdlagataigaas bolj bna.
2021-12-17
Хогийн ӨВГӨН ХҮҮТЭЙГЭЭ НИЙЛЖ АВЛИГАДДАГ ОФШОР ЛУУ МӨНГӨӨ НУУДАГ ХУДЛАА ШУДАРГА ЦАРАЙЛНА ЕРДӨӨ НЭГ МУУ АЙЛЫН ХАШАА ДАВДАГ ХУЛГАЙЧААС ЯЛГААГҮЙ
2021-12-17
Хаха:
17 чингэлэг чинь Баттулгын хэрэг ш дээ хаха энэ монгол биш ээ
2021-12-17
Zochin:
Хүн амины хэргээс эхлээд 17 чингэлэг, гэсээр яваад харин бага юманд шийдвэр гаргуулж
2021-12-17
Злчин:
Хулгайлсан юм юу ч байхгүй болохоор элэнцгээ авах гэж
2021-12-17
Хулгайлсан юм юу ч байхгүй болохоор элэнцгээ авах юм вэ
2021-12-17
Улсын орлого:
Хулгайлсан хөрөнгийг нь улсын орлого болгохгүй юм уу?
2021-12-16
Злчин:
Хулгайлсан юм юу ч байхгүй болохоор элэнцгээ авах гэж
Хулгайлсан юм юу ч байхгүй болохоор элэнцгээ авах юм вэ
зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
2021-12-16
Zochin:
Lalar tsagaan ovgon shorond ni hataa uhtelee idsen novsh
2021-12-16
123:
миеэ баламжунай хаянхярваа чойжилсүрэн гэх мэтийн насааааараа авилга хээл хахужль гэмт хэргийн мөнгөөр амьдарсан хүмүүст ял өгөөгүй байж. Ийм шийдвэр гаргасан шүшх бүрэлдэхүүний царайг нь хармаар байна
2021-12-16
Зочин:
С Баяр Сү Батболд нар ямар ял авах бол
2021-12-16
zochin:
daralt ny ixeddeed l 2-r emnelegt xevtej baugaad garax biz
2021-12-16
Yl bagadaj bna
2021-12-16
Pkxny:
ЗД ын ажлыг сайн хийсэн. Ми овогтоос дор байх уу. Өмнөх ЗД уудаас хэн нь улсын мөнгө их идсэн бол?
2021-12-16
Миеэ Жунай Су Батболд хэзээ вэ ???:
Шорнод явах байсан хотын экс мэр Мөнхбаяр Туркт элчингээр явсан.
2021-12-16
тэгээд хулгайлсан шамшигдуулсан мөнгө төгрөгийг авахгүй юмуу
2021-12-16
Баяр:
Kumen ch olon udaa zugtaj houshilsondoo. Shuuh sain denselj. Hohirliig toluuleh heregtei .
2021-12-16
Хаха:
17 чингэлэг чинь Баттулгын хэрэг ш дээ хаха энэ монгол биш ээ
Zochin:
Хүн амины хэргээс эхлээд 17 чингэлэг, гэсээр яваад харин бага юманд шийдвэр гаргуулж