С.Эрдэнэ: Бид хулчийж айхгүй, тэмцлийн галыг асаах болно

Хотын дарга асан Э.Бат-Үүлд дөрвөн жилийн ял оноож, хорилоо. Шүүхийн шийдвэртэй холбогдуулан АН-ын гишүүд, дэмжигчид С.Зориг агсны хөшөөний дэргэд цуглаж, үзэл бодлоо илэрхийлэв. С.Эрдэнэ "Шүүхийн шударга бус шийдвэр гарсанд харамсаж байна. Үүнийг эсэргүүцэж, тэмцлийг улам өргөжүүлж, тэмцлийн галыг асаах болно. Хулчийж айх юм байхгүй" гэдгийг хэлж байна.
Мөн тэрбээр "Монгол Улсад шударга ёс, хүний эрх байна уу. Монголчуудын нэг хэсэг хууль үйлчилдэг, нөгөө хэсэгт үйлчилдэггүй. Нэг хэсэг нь ямар ч гэмт хэрэг хийсэн толгойг нь илж, төрийн түшээ болгодог. Нөгөө хэсгийг түлхэж, харгис хатуу ялын бодлого хэрэгжүүлдэг. Ийм шударга бус тогтолцоо хэр удаан үргэлжлэх вэ.
ЖДҮчид, концессчид, луйварчдаа яагаад шийтгэдэггүй юм бэ. Э.Бат-Үүл алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ хүн ардчилал, хүний эрхийн төлөө Монгол гавьяа байгуулсан, нийслэлийн хотыг хөгжүүлэх боломжтойг харуулсан" гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ