Хятадад нүүрсний уурхай усанд автаж, олон хүн гарах гарцгүй болжээ
2021-12-17

Хятадад нүүрсний уурхай усанд автсаны улмаас 22 хүн газар доор гарах гарцгүй болжээ. Энэ хэрэг Шаньси мужийн Сяои хотод болсон талаар South China Morning Post сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ уурхай дээр нүүрс олборлох ажил хууль бусаар явагдаж байсан гэнэ. Одоогоор уурхай дээр аврагчид ажиллан, усыг шавхаж эхэлсэн байна. Шаньси мужид хүйтэрч байгаа тул аврах ажиллагаа явуулахад ихээхэн саад учруулж байгаа гэнэ. 

 

Нүүрсний уурхай усанд автаж, олон хүн гарах гарцгүй болсон хэрэгтэй холбогдуулан зургаан хүнийг баривчлан саатуулсан байна. Түүнчлэн аюулгүй байдлыг хариуцах мэргэжилтнийг эрэн сурвалжилж байгаа талаар эх сурвалж мэдээлжээ. 

 

БНХАУ-ын Уул уурхайн ажлын аюулгүй байдлын газрын мэдээлснээр, 2020 онд уурхайнууд дээр 443 золгүй явдал тохиож, 573 хүн амиа алдсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
BAT:
Сэтгэгдэл : Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
2022-08-13