ДЭМБ төрөл бүрийн вакцинуудын үр дүнг үнэлжээ

Коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинууд үр дүнгээрээ ойролцоо байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгуулага мэдэгдсэнийг РИА Новости мэдээлжээ.
ДЭМБ-ын шинжээчдийн мэдэгдсэнээр, нэг болон хоёрдугаар тунгаа хоёр өөр вакциныг хольж хийлгэвэл үр дүн 61-91 хувь, mRNA технологи дээр суурилсан вакцинууд /Модерна зэрэг компанийн вакцин/ 69-90 хувь, харин аденовирусийн вирусийн вектортой тарилгууд 43-89 хувийн үр дүнтэй байгаа гэнэ. Их Британи, Чили улсад явуулсан судалгааны явцад вакцины нэмэлт тун тарих нь өндөр үр дүнтэй байгаа нь тогтоогджээ.
Энд дуулгахад, коронавирусийн омикрон хувилбар олон улсад тархаж байгаа бөгөөд энэ штаммыг вакцин эсэргүүцэх чадвартай байж магадгүй гэж эрдэмтэд таамаглаж байгаа юм. Гэхдээ огт вакцин тариулаагүй хүнээс вакцин тариулсан хүмүүс илүү хамгаалагдаж байгаа, тэр дундаа нэмэлт тунд хамрагдсан бол илүү үр дүнтэй гэж эрдэмтэд үзэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ