Вьетнам вакцинтай жуулчдыг тусгаарлахгүй

img

Вьетнам улс коронавирустэй тэмцэх арга хэмжээний хүрээнд тус улсад ирсэн гадаадын иргэдийг долоо хоног зайлшгүй тусгаарлах журам мөрдөж байсан. Харин энэ журмаа цуцлахаар болжээ. 

 

Тодруулбал, коронавирусийн вакцин тариулсан гадаадын иргэдийг долоо хоног зайлшгүй тусгаарлах журмыг  2022 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн цуцлахаар болсон байна. 

 

Гэхдээ жуулчид гурван өдрийн туршид өөрсдийгөө тусгаарлах шаардлагатай гэнэ. Харин Вьетнамд ирэхийнхээ өмнө коронавирусийн PCR шинжилгээ өгөх ёстой юм байна. Улмаар Вьетнамд ирснийхээ дараа PC-COVID нэртэй апликейшнийг гар утсандаа суулгаж, хяналтад орохын дээр Вьетнамын нутаг дэвсгэр дээр ирээд дахин шинжилгээ өгөх шаардлагатай аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ