Ким Чен Ирийн дурсгалд 11 өдрийн гашуудал зарлан, инээх, согтууруулах ундаа уухыг хориглов

img

БНАСАУ-ын удирдагч асан Ким Чен Ир таалал төгссөнөөс хойш 10 жил тохиож байгаатай холбогдуулан Хойд Солонгост 11 өдрийн гашуудал зарлаж, инээх, төрсөн өдөр тэмдэглэх, талийгаачдаа нутаглуулах, согтууруулах ундаа уухыг хоригложээ. Энэ талаар  RFA мэдээлсэн байна.

 

Хойд Солонгосын Синыйжу хотын оршин суугч RFA-д ярихдаа эрх баригчид нь амралтын өдрөө өнгөрүүлэх, бараа бүтээгдэхүүн худалдан авахыг нь ч хориглосон гэнэ. Түүнчлэн өнгөрсөн жилийн гашуудлын өдрүүдийн үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийг баривчилж байсан гэж эх сурвалж өгүүлжээ.

 

"Тэднийг үзэл суртлын гэмт хэрэгтнүүд гэж үзсэн. Тэднийг авч явснаас хойш хэн ч дахин хараагүй" хэмээн Хойд Солонгосын оршин суугч өгүүлсэн байна.

 

Түүнчлэн, гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн нь гашуудлын өдрүүдийн үеэр таалал төгсвөл оршуулах боломжгүй гэнэ. Мөн чангаар уйлахыг хориглосон бөгөөд гашуудлын өдрүүд дууссаны дараа л талийгаачдаа нутаглуулахыг зөвшөөрсөн аж.

 

Гашуудлын өдрүүдийн үеэр цагдаагийн тусгай хэсэг ажиллуулахаар томилсон гэж Өмнөд Хванхэ мужийн оршин суугч өгүүлжээ. Энэ тусгай хэсэг нь "олон нийтийн гашуудлын уур амьсгалд хор хохирл учруулсан хүмүүсийн асуудлыг шийдэх" үүрэгтэй гэнэ. Түүнчлэн хойд солонгосчууд орон гэргүй хүмүүст туслах үүрэг хүлээж, хоол хүнсний хомстолд орсон хүмүүст хүнс цуглуулж өгөх шаардлагатай болсон аж.

 

Ким Чен Ир 1994 онд эцэг Зим Ир Сенээ таалал төгссөний дараагаас БНАСАУ-ыг удирдсан. Тэрбээр 2011 онд таалал төгсөх хүртлээ улс орныг удирдсан бөгөөд Ким Чен Ирийг бие барсны дараа түүний хүү, өнөөгийн удирдагч Ким Жон Ун улсаа тэргүүлэх болсон юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hel ogt medehgui hernee oros duudlagatai baagii nar zondoo baina doo, Harry -g Garri gee l avch ogno shdee
2021-12-20
unen neeree yu ch gemeer yum be de, MANaihan bas iimerhuu bolohiig husdeg dee
2021-12-20
Ёооё эргүү минь. Хэл сураад гадны мэдээлэл үз!!! Социалоизм угаасаа алдаа байсан юм!
2021-12-19
З/лаачээ эднийг хэн ч гэсэн яадаг юм...
2021-12-19
Мөнх:
Өнөөгийн байдлаар цаашилбал бид удахгүй ийм болно.
2021-12-18
Zochin:
Yaag iimbdg bga shuu 2sar bsn hunii huvid arai l aimaar daranguilagch nar ulaan talbaigaagaa savandqj ugaahiin tuld hodolmoriin avraga terguunii ajiltan bh shaardlagatai bdiin bnle omsoh huvtas sonsoh duu ideh hool bugd haraat bdg gazar bnle
2021-12-18
Ким Чен Ир нь 11 өдөр өнгөрөө юу???яг өнгөрсөн өдөр нь гашуудвал болмоор юм зааз Мэдэхгүйээ2 Утаатай ч УБ т төрсөндөө заримдаа талархах шиг
2021-12-18
Unen unen
2021-12-17
Иргэн:
Энэ хэдэн сэтгүүлч ухаантай юмнууд өөрсдөө юм уншиж, гадаад хэл ядаж Англи хэл жоохон ч атугай үзэхэд яадаг байнаа?! Өвөг эцэг Ким Ил Сун, эцэг Ким Жон Ил, хүү Ким Жон Ын гэх нэрсийг Оросуудыг дууриаж соц үеийнхээрээ Ким Ир Сен, Ким Чен Ир, Ким Чен Ун гээд байх юм. Сүхбаатарыгаа Сухэ-Батор гэж дуудаж байгаатай адилхан гэсэн үг шүү дээ.
2021-12-17
Hel ogt medehgui hernee oros duudlagatai baagii nar zondoo baina doo, Harry -g Garri gee l avch ogno shdee
З/лаачээ эднийг хэн ч гэсэн яадаг юм...
Unen unen
Zochin:
Sotsializmiig jigshuuleh gej ingej hudal medeelel tsatsaad baidag ym baih daa.
2021-12-17
Ёооё эргүү минь. Хэл сураад гадны мэдээлэл үз!!! Социалоизм угаасаа алдаа байсан юм!
Zochin:
Yaag iimbdg bga shuu 2sar bsn hunii huvid arai l aimaar daranguilagch nar ulaan talbaigaagaa savandqj ugaahiin tuld hodolmoriin avraga terguunii ajiltan bh shaardlagatai bdiin bnle omsoh huvtas sonsoh duu ideh hool bugd haraat bdg gazar bnle