Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөлөө

img

Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

Оросын Улаан арми Гитлерийн Германы армитай Москва хотын ойролцоо хийж байсан ширүүн тулалдаан болсон Ленинградын шоссе орчмын газраас олдсон нэр нь үл мэдэгдэх цэргийн шарилыг Аугаа их Эх орны дайны ялалтын 25 жилийн ойгоор 1966 оны 12 дугаар сард зөөн авчирч байрлуулан энэхүү хөшөөг босгосон юм. Хөшөө-дурсгалын цогцолборын нээлт 1967 оны 05 дугаар сарын 08-ны өдөр болжээ.

Цэргийн хүрэл таван хошууны дундаас асаж буй алдрын мөнхийн галыг Петербургийн “Марсовое Поле”-ийн дөлөөс авчран асааж шарилын дээрх гантиг чулуун дээр “Нэр нь үл мэдэгдэх ч, гавьяа нь үүрд мөнх” гэж бичсэн байна.

Жил бүрийн 05 дугаар сарын 09-ний өдөр Ялалтын баярыг тэмдэглэх үеэр “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд баярын цэцэг өргөж, Орос орон даяар нэг минут чимээгүй байж дайнд амь үрэгдэгсдийнхээ дурсгалыг хүндэтгэдэг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Оросын хүчээр л амьд үлдсэн тэгээгүй бол мр Онгол улс устаж япон хятадын нэг хэсэг болж индианчууд шиг болох байсныг бидний үр хүүхэд мартаж болохгүй дээ
2021-12-19
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443
2021-12-18

Манай төв талбайд ер нь ийм хөшөө байх нь зөв
2021-12-18