Johnson & Johnson вакциныг ашиглахгүй байхыг зөвлөжээ

Америкийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн шинжээчид Johnson & Johnson компанийн үйлдвэрлэсэн вакциныг ашиглахгүй байхыг зөвлөсөн талаар РИА Новости мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Johnson & Johnson компанийн үйлдвэрлэсэн вакцин тариулсны дараа цусны бүлэгнэл үүсэх тохиолдол гарч байгаа тул аль болох энэ вакциныг ашиглахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөсөн гэнэ. Тэдний гаргасан зөвлөмжид Пфайзер болон Модерна вакцинуудыг ашиглахыг зөвлөжээ.
Өмнө нь АНУ-д Johnson & Johnson компанийн үйлдвэрлэсэн вакцин тариулсны дараа цусны бүлэгнэл үүсэх тохиолдол олон бүртгэгдсэн бөгөөд гэхдээ хүндэрсэн тохиолдол бага байсан гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ