Омикрон халдварын улмаас эмнэлэгт хэвтэх тохиолдол 91 хувиар буурчээ

Коронавирусийн омикрон штаммын халдвартай өвчтөнүүд эмнэлэгт хэвтэх тохиолдол эрс буурсан талаар ӨАБНУ-ын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Шинэ штамм болох омикрон халдвартай өвчтөнүүдийн биеийн байдлыг Өмнөд Африкийн вирус судлаачид хэдэн долоо хоногийн туршид ажиглаж байгаа юм. Тэдний гаргасан эхний дүгнэлтээр коронавирусийн омикрон штамм нь маш хурдтай халдварладаг аж.
ӨАБНУ-д өдөрт 20 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд өмнө нь, омикрон штаммын илрээгүй байхад хоногт 4000 гаруй тохиолдол илэрдэг байсан гэнэ. Гэхдээ омикрон халдвар авсан хүмүүсээс ердөө 1,7 хувь нь л эмнэлэгт хэвтэж байгаа аж. Өмнө нь энэ үзүүлэлт 19 хувьтай байжээ.
Энэ нь омикрон штаммын халдвараар үүдсэн өвчлөл хөнгөн илэрдэг байж магадгүй гэсэн эрдэмтдийн таамаглалыг батлаж байна гэж ӨАБНУ-ын шинжээчид мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ