"Путин алуурчин" гэсэн бичиг барьж зогссон цагдааг саатуулжээ

img

Москва хотын Улаан талбай дээр Алексей Навальныйг дэмжсэн хуудас барин зогссон, чөлөөндөө гарсан цагдаагийн хошуучийг саатуулжээ. Энэ талаар ОВД-Инфо мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, чөлөөндөө гарсан хошууч Олег Кашинцев Улаан талбай дээр ганцаарчилсан эсэргүүцэл илэрхийлж байсан гэнэ. Тэрбээр "Навальныйг сулла!" гэж оросоор бичсэн бол түүний доор нь "Путин алуурчин" хэмээн англиар бичжээ. 

 

Улмаар түүнийг цагдаагийнхан саатуулан, хэсэг рүү хүргэсэн бөгөөд Кашинцевын өмгөөлөгч очсон байна. Үүний дараа түүнийг олон нийтийн арга хэмжээнд оролцох журам зөрчсөн, хууль бусаар цагдаагийн дүрэмт хувцас өмссөн гэсэн хоёр протокол үйлдэн суллажээ. 

 

Олег Кашинцев Ярослав мужийн Рыбинск хотынх, цагдаагийн албанд 18 жил зүтгэсэн, 2019 онд гавьяаныхаа амралтад гарах хугацаа болоход "өөрийн зарчим, улс төрийн үзэл баримтлалын улмаас цаашид алба хааж чадахгүй" гэж үзсэний улмаас чөлөөндөө гарчээ. 

 

Түүнийг Улаан талбай дээр бичигтэй хуудас барин зогсоод таван минут орчим болсны дараа цагдаагийнхан саатуулсан байна.

 

"Эргүүлийн цагдаа намайг саатуулахдаа "Үүний төлөө хэдийг авсан юм?" гэж асуусан. "Юу? Юун мөнгө" гэж би хариулсан. Ийм эсэргүүцлийн хэлбэрийн төлөө хэн ч мөнгө авдаггүй, хэн ч мөнгөөр жагсдаггүй. Тэр энэ талаар ойлгохгүй гэдэг нь илт байсан" хэмээн Кашинцев  "Дождь" телевизэд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.

 

Тэрбээр Оросын сөрөг хүчний зохион байгуулсан эсэргүүцлийн арга хэмжээнд удаа дараа оролцож байсны дээр цагдаагийн албанаас чөлөөлөгдөхөөсөө ч өмнө удирдлагуудаасаа нууцлан жагсаалд оролцдог байсан хэмээн ярьжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

horij torgo:
tsagdaa baij darga nariigaa eserguutsej estoi bolohgui.nasaar horih heregtei.Suhbaatar janjnii talbai deer gudamjnii hudulguunuud bolon hulsnii jagsagchdiig barivchilj undur torgodog huuli hurdan batlah eregtei.Nam Zasgaa eserguutssen novshnuudiig nasaar ni horij shiitge.Zasgiin gazriin ordong toiruulj huyagt ttankuud bolon nulims asgaruulagchtai mashinuudiig bairluulj 10000 tsagdaagaar hamgaalalt hiilge.bas tsagdaagiin alban haagchdiin toog 500000 hurgej nemegduulsanhuujiltiig huuhdiin mungiig zogsooj shiideh...
2021-12-23