Нүүрс хэрэглэсэн талаарх дуудлагыг 102 дугаарт хүлээж авна

img

 

Нийслэлийн агаарын чанарын асуудлаар мэдээлэл хийж байна.

 

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын эрүүлийг хамгаалахын тасгийн дарга Б.Даваадорж “Төвийн зургаан дүүргийн хэмжээнд холбогдох байгууллагын агентлаг, албан тушаалтнуудтай хамтран бүх айл өрхүүдээр явж түүхий нүүрсний хэрэглээ болон зориулалтын бус түлш хэрэглэж байгаа эсэхийг шалгасан. Мэргэжлийн хяналтын байгууллага руу 15 орчим тонн нүүрс шилжүүлсэн.

 

Хүйтний улирал эхэлснээс хойш цагдаагийн байгууллага иргэд аж ахуй нэгжээс угаартлаа гэсэн дуудлага 205 орчим ирсэн. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн зориулалтын бус түлш хэрэглэсэн талаарх дуудлагыг 102 дугаарын утсанд хүлээж авдаг болсон. Үүнтэй холбоотой дуудлага мэдээлэл амралтын хоёр өдөр ирээгүй байна" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ