Э.Бат-Үүл: Залхаан цээрлүүлэлт зөвхөн надаар дуусаг

img

 

Шүүхээс дөрвөн жилийн сонссон Монгол Улсын БААТАР Э.Бат-Үүл хорих ангиас захидал бичсэнийг бүрэн эхээр нь хүргэе.

 

“Ард иргэдийнхээ хүн ёсны эр зоригийг бүү мохоогоорой


Миний бие 2002 оны арваннэгдүгээр сард сүхбаатарын талбайд “Трактортой цуглаан” зохион байгуулсан юм. Тэр өдрөөс хойш 19 жилийн турш гэр хорооллын иргэдийн хашааны газрыг хамгаалахын төлөө тэмцэж иржээ. Энэ тэмцэл тун амаргүй тэмцэл байсан юм. Юу нь амаргүй байсан гэхээр нэг талаас гэр хорооллын иргэд өөрсдөө хашааных нь газар ямар их үнэ цэнэтэй хөрөнгө болохыг ойлгохгүй байсан. Нөгөө талаас тэдний энэ байдлыг нь ашиглаж хашааных нь газрыг үнэгүйдүүлж авах гэсэн олигархиудын заль мэх нь гүйцэгдэхгүй байлаа.

 

2002 оны тавдугаар сард Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, тус хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хуулиуд батлагдсан. Батлагдсан хуулийг хэрэгжүүлэх тухай тогтоолын төсөл УИХ-д орж ирэхэд эрх баригчид яагаад гэнэтхэн газар өмчлөх асуудлыг хуульчлах сонирхолтой болсны цаад санаа илэрсэн юм. Нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын иргэдийн газраас өмчлөлийн төлбөр нэхэн,төлбөрөө эс төлбөл “Барилгажих талбай” нэрийдлээр хураахаар төлөвлөсөн байсан. Энэ төлөвлөгөөг гүйцэлдүүлэхийн тулд 2003 онд төвийн таван дүүргийн 11848 хашааны газартай айлыг, 61- ийн гарам, Жаргалант тосгон, Тахилт гэх мэт 18 байршилд 1271 га газарт шилжүүлэн нүүлгэж, суурьшуулах шийдвэр гаргаж байв.

 

Жил бүр ийм тооны айлыг хотын зах руу нүүлгэх тооцоотой ажиллаж байсан юм. Ийм хүний үнэргүй, чөлөөт ардчиллын үнэт зүйлүүдийг уландаа гишгэсэн шударга бус явдлыг хараад би Төв, Сэлэнгэ, Дорнод аймгийн тариаланчдын дэмжлэгтэйгээр гэр хорооллын иргэдийн эрх ашгийг хамгаалан, тракторын цуваагаар манлайлсан жагсаалтай Сүхбаатарын талбайд орж, эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан.Тариаланчдын энэ тэмцлийн үр дүнд Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн хашаа “Газарт оролгүй” хамгаалагдаж үлдсэн. Гэр хорооллынхныг олигархиудын халдлагаас хамгаалсан жинхэнэ баатрууд бол “Газар” хөдөлгөөний тариаланчид билээ. Тухайн үед трактортай тэмцэлд гэр хорооллынхон минь идэвхтэй оролцоогүй, тэр цуглаанд ирээгүй нь харамсал төрүүлдэг.

 

Трактортой цуглаан хүчээ авна гэдгээс айсан олигархиуд гэр хорооллынхныг нүүлгэн шилжүүлж, хашааны газрыг нь авах санаархлаа зогсоосон ч гэр хорооллынхныг зүгээр орхиогүй. Тэд 2006 онд хашааны газрынх нь үнэ цэнийг унагааж үнэгүйдүүлэн авах шинэ арга руу шилжсэн юм. 2012 оны нийслэлийн сонгуулиар Ардчилсан Нам анх удаа ялж олонх болсон. Бидний хамгийн эхний ээлжинд гаргасан шийдвэрүүдийн нэг нь хотоос тогтоосон захиргааны үнээс хашааны газрыг чөлөөлж, газрын эзэд газраа чөлөөт үнээр хөрөнгө оруулагч талд худалдаж байх шийдвэр гаргасан. Улмаар хөрөнгө оруулах сонирхолтой компаниудыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтын ажилд оролцуулсан. Энэ бүх арга хэмжээний үр дүнд хашааны газрын үнэ огцом өсч үнэт хөрөнгө болсон. Хашааны газраа бүтэн орон сууцаар солилцдог болсон билээ. Хамгийн сүүлийн жишээ сонсоход 100 айлын долдугаар хорооллын орчимд газрын эзэн 0.05 га газраа 800 мКв үл хөдлөхийн талбайгаар сольсон байна. Энэ бол гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг эхлүүлсний, гэр хорооллын төлөө тэмцсэн бидний тэмцлийн үр дүн юм шүү.

 

Харамсалтай нь 2016 оны нийслэлийн сонгуулиар Ардчилсан Нам ялагдаж, МАН нийслэлийг эргэн удирдах болсон. Олигархиуд буцаж ирэнгүүтээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг зогсоосон. Дахин төлөвлөлтийн ажлыг зориглон хийж эхэлсэн компаниудын санхүүжилтийг гацааж,тэднийг өрөнд оруулсан. Дахин төлөвлөлтийн дараачийн алхам болж байсан “Сайн хашаа” хөтөлбөрийг шууд “устгахаа” ил тод зарласан. Тэдний зорилго бол гэр хорооллын утааг арилгаж, ядуурлыг бууруулах нэрээр олон олон их наядаар тоглож хөлжих юм. Гэр хорооллыг үеийн үед төрийн дарга нарын мөнгө хийх бизнес болгон ашигласаар ирсэн. Энэ санаархлаа гүйцэлдүүлж тэрбум тэрбумаар нь мөнгө угаасныг бүгд мэднэ. Үр дүнд нь утаа арилаагүй, ядуурал буураагүй, дахин төлөвлөлт зогссоныг нийтээрээ харж байна. Гэр хорооллын хашааны газрын үнийг заавал унаган иргэдээ мэхэлж байхын оронд чөлөөт үнээр харилцан ашигтай тохирох дахин төлөвлөлтийн аргаар явж болно.

 

Миний хүү Чулуудай “Грандлайн” компани ийм боломж бийг тухайн үед үлгэр жишээ харуулж байсан юм. Би албан тушаалаа ашиглан хүүдээ ямар ч давуу эрх олгоогүй. “Грандлайн” компани дахин төлөвлөлтийн бусад 17 компанитай адил тэнцүү эрх эдэлж байсан. Харин ч улс төрийн дайралтаас болоод төслөө зогсооход хүрсэн юм. Миний хүү гэр хорооллынхныг сайхан амьдруулах гэсэн аавынхаа мөрөөдлийг дэмжиж яваад өнөөдөр улс төрийн золиос болсон шүү! Хүүтэй минь хамт, мөн миний удирдлага дор гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хариуцаж явсан гэм зэмгүй хүмүүсийг ажлаа хийснийх нь төлөө 2016 оноос хойш залхаан цээрлүүллээ. Эрх баригч Ардын нам 2016 онд төрийн залгамж халаагаа уландаа гишгэж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоосноос болж олон айл орон гэргүй болсон. Энэ бүх хог новшоо нэгэн гэр бүлийн аав, хүү хоёрт үүрүүлж, буруугаа тохож, золиослоод өөрсдөө мөнгө угаах гэсэн тэдний шуналт улс төр өнөөдөр намайг шоронд хийж хилсдүүлж чадлаа! Үүний цаад зорилго нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг бүхэлд нь гутааж, иргэдийн итгэл үнэмшлийг үгүй хийж, хөрөнгө оруулагчдыг айлгаж, хашааны газрыг үнэгүйдүүлэн эздээс нь дээрэмдэн авч, бизнес хийх олигархиудын шунал юм гэдгийг одоо та нар ойлго.

 

Гэр хорооллын иргэд ээ! Гэхдээ та нар минь битгий ялагдаарай. Хашааны газраа хамгаалаарай. Олигархиудад бүү хууртаарай. Та нарын хашааны газар дээр ирээдүй үе чинь аз жаргалтай амьдрах Шинэ Улаанбаатар босох ёстой! Та бүгдийн төлөө тэмцсэн миний 19 жилийн тэмцлийг битгий үнэгүйдүүлээрэй! Би ямар ч үр дүнгүй тэмцэл хийсэн баймааргүй байна! Үүний төлөө ямар ч хатуу ширүүн залхаалтыг давахад бэлэн байна! Намайг зүгээр ч гэр хорооллын Бат-Үүл гээгүй юм шүү! Би та нарынхаа төлөө тэмцсээр дуусна аа. Ардчилсан намын гишүүд ээ! Дарангуйллын эсрэг, шударга ёсны төлөө, шуналт олигархиудын эсрэг, ардчилал, эрх чөлөөний төлөө НАМАА НЭГТГЭЭРЭЙ!

 

Эцэст нь хэлэхэд, олон өдөр үргэлжилсэн шүүх хуралдааны үеэр прокурор “Таны Засаг дарга байхдаа хийж, хэрэгжүүлсэн бодлого үйл ажиллагааны төлөө энэ хэрэгт холбогдуулан яллаж байна” гэж хэлэхийг сонсоод маш ихээр цочирдсон. Үүнээс хойш аливаа удирдах албан тушаалтан улс орноо хөгжүүлэхээр гаргасан бодлого шийдвэрийнхээ төлөө ийм айхавтар залхаан цээрлүүлэлт хүртэж ял авдаг жишиг тогтох вий гэдэг харуусал тээн энэ дөрвөн хананы дунд сууна. Прокурорын хэлснээр гэр хорооллын дахин төлөвлөлтийг яллабал Монголын хөгжлийг зогсоох асар том цохилт болно. Ийм зүйлийн дараа зориглож, улсын хөгжлийг урагшлуулах бүтээн байгуулалт хийх хүн олдохгүй. Захиргааны үйл ажиллагааг хуулийн дагуу явуулсных нь төлөө ялладаг жишиг тогтвол энэ төрд зориглож ажиллах хэн нэгэн гарахгүй шүү.

 

Засаг даргын хувьд гаргасан бодлого, хийсэн үйл ажиллагааг минь гэмт хэрэг гэж үзэж байгаа юм бол энэ залхаан цээрлүүлэлт зөвхөн надаар дуусаг. Хуулийн дагуу оногдсон ажлаа хийсэн гэм зэмгүй хүмүүсийг хоморголон хилсдүүлж огтхон ч болохгүй. Ард иргэдийнхээ хүн ёсны эр зоригийг бүү мохоогоорой. Хууль улам муудвал эцсийн зогсоол нь хэлмэгдүүлэлт байдаг юм шүү гэдгийг хууль, шүүхийнхэн ямагт санаж, хүнлэг энэрэнгүй байх хүн ёсны итгэл үнэмшлээ сэрээгээрэй!

 

2021.12.19 Хорих ангиас Эрдэнийн Бат-Үүл 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Үүлд:
Бат-Үүлээ одоо чи ардчилал яриад өнгөрсөн Элбэгдорж Батүүл Ардчилсан намд монголын ард түмэн улс орноо хөгжүүлэх эрх олгосон тэд яасан билээ ард түмэнийг ядуурууж өөрсдөө баяжсан Ардчилыханд ард түмэн итгэхгүй болсон Үүл баатар аа одоо ардчилал гэж бүү ярь та нар ардчилалаа өөрсдөө хөгжүүлж чадаагүй шүү дээ Ардын намын хулгайчуудтай нийлээд улс орон сүйрүүлж хариханд худалдсаар байна.
2022-04-15
Адгийн новш… өөр чамд юу хэлэх вэ
2021-12-22
ардчилал гэсэн хуурамч дүр исгэж юу хийснээ сайн бод сайн бод 4жил бод
2021-12-22
ардчилал гэсэн хуурамч дүр исгэж юу хийснээ сайн бод сайн бод 4 жил сайн бод
2021-12-22
uhsen uiliigee hiiz demzdeg yum be
2021-12-22
олгигархи гэж их бичжээ. орги олгиархи нь өөрөө юм биш үү. ард иргэдийн газрын платформ дээр хүүтэйгээ нийлж , олон миллард төгрөгийг татвар төлөгчидийн халааснаас хулгайлж луйвардана гэдэг нь цагаандаа гарсан дээрэмчиний үйл юм.
2021-12-21
зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
2021-12-21
зочин:
Монгол хүн бүр Америкийн бууны нохой Бат-Үүлийг харахаар, сонсохоор зэвүү, дургүй хоёр нь зэрэг хүрдэг болсон гэдгийг мэддэггүй л юм байх даа.
2021-12-21
Zochin:
Chi mini shorond suugaad ehnii udruu l uhaan suugaa yu chinii ter huuteigee niileed barchihsan oron suutsand orson ail urh haana bna ve gazraa ugsun ail chini duriin bairandaa durtai uruuguuguu songood suuh erhtei bizdee ta nar ter gazriig ni zuvhun urdchilgaand l avaa bizdee ailuud hashaa gazar baishin graj buh l yumaa ugchihuud nasan turshiin lizingiin urtei uldej chi huuteigee l bayjaad uldee bizdee ene hudlaa yu muruuruu muumuu unjuulaad yvj baihgui har gerees har hor tsatsaad novshiin muu guril ve chi ashig sonirhliin huvid ch etseg hotiin darga huu barilgiin kompanitai dahin tuluvlultund orj bolohguishdee ta nar shuuh prokuror bidnii gart geed galzuurch baih uyiin chini yum odoo suhugduj bna ard tumen ta naraas zugtaj MAN g gargaj irsnii l ach gaviya ene chamaig bol yaj ch bodson gemgui hun gej harahgui bna gemgui bj helmegdsen hun gej chimgee sodnomdarjaa nariig heldiin busdaar bol AN han ardchilal gej orildog dur esgej duureegee hagartal iddeg ta hediig heldeggui yum odoo elbegdorj udahgui har gerees zahia bicheh biz
2021-12-21
Зочин:
Үнэнээрээ л бай. Цагаан цаасан дээр хараар баталгаажуулсан шийдвэр өгч авалцсан баримтууд чинь байгаа юм биш үү. Одоо зоригийн хэргийн эзнийг лгаргаадах тэгвэл баярлана
2021-12-21
монголын заяагаар тоглож монголчуудыг талцуулан нэгийг нь нөгөөгөөр нь залхаан цээрлүүлж алж хядаж дарлаж тамалсан бат-үүл нарын новшнууд ингэж л дуусах ёстой байсан болдог юм болдогоороо болж байна.Оройтсон гэхгүй бүгдийг нь тэнгэрийн цээрлэлээр цээрлүүл.бат-үүл зөвхөн нэг нь л байхгүй юу
2021-12-20
Хэдэн хар хэрээний алийг нь гайхах вэ дээ. Хоёр хар хүүрнүүд нэг нэгнээс устгаад дуусаж байвал Монголд л сайн биз. Бат-Үүл, Нямдорж хоёрын хийсэн нүгэл, идсэн уусан хоёр адилхаан хө.
2021-12-20
zochin:
nyamdorj guai yamar xamaa baunaa end zaza Batuul xuusen nuglee exnees ny sain bod
2021-12-20
Зарим тракторыг эцгээс нь хулгайлуулж авчирсан байсан шүү дээ. Хулгай хийхийг залууст сургасан хэг биш үү? Гэр хорооллын хашаа, назрын асуудлыг Бат-Үүл санаачилсан юм биш шүү дээ. Хийх л гэж эхэлж байсан зүйл. Гэхдээ Үүл эрчимтэй ажилласан нь үнэн. Тэглээ гээд гавьяагаараа булхайгаа хаацайлж,хэргээс мултрах нь шударга ёс биш. Хэрэг хийсэн бол эр хүн шиг бай. Улсын баатар цолоо намын тугандаа өргөсөн нь харин шударга бөгөөд эр хүний зан гаргасан хэрэг байсан шүү. Шүүгч нар буруутай бол хариуцлагаа хүлээх байлгүй дээ.
2021-12-20
ардчилал гэсэн хуурамч дүр исгэж юу хийснээ сайн бод сайн бод 4 жил сайн бод
Эхнээсээ зөв амьдарсан бол ийм юм болохгүй л байсан даа
2021-12-20
zochin:
Yyl guai ix aij bn. Ingexee medsen bol exneesee zuv amidrax bj dee. Ee xorvoo gej
2021-12-20
Батүүлийг дэмжинэ. Намаараа талцдаг, жалгаараа больцгоо
2021-12-20
uhsen uiliigee hiiz demzdeg yum be
irgen:
Bi iim sain yum hiisen gd ard tumnii mongonoos ideh zavshih asuudal baij taarahgui. hiisen hergiinhee yaliig avah ni zuin hereg. Teren dr temeenii nulims unagaj olon yum yarih ni teneg. Olon barimtaar notlogdson yumiig shuuh unen denslee biz. Harin ch baga yal ogson bna. Zorigiig nuhsan baih magadlal ene nuhur mash ondor bdag shuu.
2021-12-20
МОНГОЛ:
БАТҮҮЛ ЭЭ ЧИ САЙХАН ЗҮЙЛ САНААЧИЛСАН ҮНЭЭН ГЭХДЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХЭДЭЭ ХУУЛЬ ЗӨРЧИЖ, ТОСК-ИЙГ ТАТАН ОРУУЛЖ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙГЭЭРЭЭ ӨӨР ЗОРИУЛАЛТТАЙ НИЙТИЙН МӨНГИЙГ ХҮҮГИЙНХЭЭ КОМПАНИД АВЧ ӨГСӨНД Л ХАМАГ УЧИР БАЙГАА ЮМ. ХЭРВЭЭ ХҮҮ ЧИНЬ ТӨРИЙН, ОЛОН НИЙТИЙН МӨНГИЙГ АВАЛГҮЙГЭЭР ӨӨРӨӨ ӨӨР ЭХ ҮҮСВЭРЭЭС ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ХҮРЭЭНД МӨНГӨ ОЛООД АЖИЛ ХИЙСЭН БОЛ ЯАМД ЯЛ ОНОГДОХГҮЙ ГЭТЭЛ ТА ХҮҮТЭЙГЭЭ ХАМТ, ХАМСААТНУУДТАЙГАА ХАМТ НИЙТИЙН МӨНГӨ РҮҮ ГАР ДҮРСЭН, ЭНЭ ЧИНЬ ХАМАГ БУЗАР БУЛАЙН ЭХ БОЛСООН
2021-12-20
Гүн:
Бат-Үүл нийслэлийг нийслэл шиг болгосон. Бат-Үүлийн хүү ажил хийсэн. барилгын шороотой хутгалдаж, ухамсаргүй тэнэг иргэдтэй тулж харьцаж, хөдөлмөрлөсөн. Нямдоржын хүү харин татвар төлөгчдийн мөнгөөр гадаадад сураад одоо дарга болсон. Хахаж үхээсэй
2021-12-20
Хэдэн хар хэрээний алийг нь гайхах вэ дээ. Хоёр хар хүүрнүүд нэг нэгнээс устгаад дуусаж байвал Монголд л сайн биз. Бат-Үүл, Нямдорж хоёрын хийсэн нүгэл, идсэн уусан хоёр адилхаан хө.
Enhiin tsagaan tagtaa lav bish bololtoi yum Eniig bas zalhaan tseerluuleh yum gne Ingej turhirch bolohgui l de Ardchilalin tuluu temtsegch gej helehed ih hetsuu l yum bn Ardchilal gegchiin amin suns n irgediin duu hooloi bdg Getel ard irged n hohirson oron gergui bolson ail amitnaar honog tuuruulj olon jil bolloo gsn duu hooloitoi bn shde
2021-12-20
Хулхи баатар. Харин ч Монгол улсын хууль авлига авсан хүмүүсд арай дэндүү энэрэнгүы юм. Ажилчин хүний насаараа ажлаад авахгүй мөнгийг хусаад дөрөвхөн жил
2021-12-20
Болдбаатар:
Нямдоржийг гадны хөлсний тагнуул гэж мэдэгдэж байсны төлөөс. Яагаад орчин үеийн БАДАМДОРЖ шанзав болох НЯМДОРЖ сайдыг энэ талаар ер нь шалгадаггүй юм??????????????????? Тухайн үеийн тагнуулын газрын дарга энэ талаар баримттай нь хэлээд ажилаасаа шууд шоронд явсан. Аргагүй л сайд нь том байх юм даа. Урд хөршийн урт гар хөлсний тагнуулаараа дамжин Монголын хаа ч хүрэх юм даа. Түүх давтагдсаар л Монголынхоо төлөө зориглон тэмцэгчид нь хэлмэгдсээр л байх уу????????
2021-12-20