Д.Амартүвшин: Сүүлийн үед бүх нийтийн сонсголыг халтуурдаж байна

"No double standard" хөдөлгөөнөөс УИХ иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Иргэн Д.Монголхүү “Яагаад үг хэлэх эрх, эрх чөлөөг хамгаалж, харамлаад байгаа юм гэсэн асуулт бий. Хүний үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хяналтандаа авч чадвал бусад бүх эрхийг боомилдог. Монгол Улсын Ардчилал цахим орчинд тогтож байна. Хаалтын гэрээ гэдэг зүйлээр хэвлэл мэдээллийг хяналтандаа авсан зүйл харагдаад байдаг. Хүний эрхийн асуудлыг хэдэн цаг эсвэл ганц өдөр яриад өнгөрдөг зүйл биш. УИХ-ын гишүүн Н.Учрал мэдэгдэхдээ жагсаал цуглааны журмын тухай хуулийн 10-р заалтыг л хасах тухай яриад байгаа. Гэтэл энэ хууль нь бүтнээрээ өнөөдрийн нийгмийн харилцааг зохицуулах чадамжгүй, учир дутагдалтай. Жишээлбэл, жагсаал цуглаж байгаа иргэдийн шаарлагын хариуг эргээд мэдэгдэх зохицуулалт байхгүй. Жагсаж цуглаж байгаа иргэдийн эрхийг хамгаалах зохицуулалт байхгүй. Маш олон сул тал тус хуулинд байна. Тиймээс жагсаал цуглааны тухай хуулийг бүгдийг нь хасаад “Хүний үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх” нэршлээр хуулийн төсөл оруулна. Үүнийг ярихын тулд хугацаа, дэмжлэг хэрэг болно" гэв.
Иргэн Д.Амартүвшин “Сүүлийн үед бүх нийтийн сонсголыг халтуурдаж хийгээд байна. Бүх нийтийн сонсголд ч УИХ-ын гишүүд нь ач холбогдол өгдөггүй. Тиймээс энэ удаагийн бүх нийтийн сонсголыг халтуурдаж өнгөрөөмөөргүй байна. Энэ сонсголыг жишиг болгох хэмжээнд зохион байгуулмаар байна. Нандигнах ёстой. Өдрөөс өдөрт мэдээллийг нь хянадаг болсон. Төрийн цензуртай мэдээллийг авдаг болсон. Тиймээс сонсголыг халтуурдмааргүй байна" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ