Il Divo дөрвөлийн гишүүн Карлон Марин таалал төгсжээ
Алдарт Il Divo дөрвөлийн гишүүн, дуурийн дуучин Карлос Марин 54 насандаа таалал төгсжээ. Энэ талаар дөрвөлийн гишүүд Твиттер хуудсандаа бичсэн байна.
Il Divo дөрвөлийн гишүүн, Испанийн баритон Карлос Марин 2021 оны 12 дугаар сарын долооны өдөр Их Британид аялан тоглолттой байх үеэрээ коронавирусийн халдвар авчээ. Улмаар түүнийг Манчестер дэх эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд эмнэлэгт хэвтсэнийхээ маргааш өдөр нь л тэрбээр комд орсон байна.
"Бидний найз, хамтрагч Карлос Марин нөгөө ертөнц рүү явлаа. Найз нөхөд, гэр бүл, шүтэн бишрэгчид нь түүнийг үгүйлэх болно. Карлосынх шиг тийм хоолой дахин төрөхгүй" хэмээн дөрвөлийн бусад гишүүдийн гаргасан мэдээлэлд өгүүлжээ.
Карлос Марин 1968 онд Германд төрсөн ч Испанид өссөн байна. Тэрбээр найман настайгаасаа эхлэн дуулж эхэлсэн бөгөөд харин 2003 онд Il Divo дөрвөлийн бүрэлдэхүүнд орсон байна. Il Divo нь Карлос Марин, Урс Бюлер, Себастьян Изамбар, Дэвид Миллер гэсэн дөрвөн тенороос бүрдсэн дөрвөл юм. Энэ хамтлаг дэлхий даяар алдартай, Барууны шүүмжлэгчид тэднийг "гитаргүй Queen" хэмээн нэрлэдэг юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ