Н.Учрал: Цахим гарын үсгийн хуулийг зөв хэрэгжүүлбэл хотын түгжрэл буурна

img

 

УИХ-ын гишүүн Н.Учрал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.

 

УИХ-ын гишүүн Н.Учрал "Засгийн газраас УИХ-д нийтийн мэдээллийн хууль, хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль, цахим гарын үсгийн тухай хууль, кибер аюулгүй байдлын тухай хууль, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийг өргөн мэдүүлсэн. УИХ-ын даргын захирамжаар тус дөрвөн хуулийн ажлын хэсэг, , виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийн ажлын хэсгийг эдийн засгийн байнгын хороон дээр байгуулсан. Эдгээр хуулийн төслийг миний бие ахалж, есөн гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж, УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталлаа.

 

Монгол Улсын Үндсэн хуулинд заасан мэдээлэл авах эрхийг нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулиар хуульчил өгсөн. Энэхүү нийтийн мэдээллийн хуулиар нийт 67 багц мэдээллийг олон нийтэд нээлттэй болгосон. Мөн хязгаартай, хаалттай мэдээлэлд ямар мэдээллийг хамруулах вэ гэдгийг тодорхой тусгаж өгсөн. Нийтийн мэдээллийн ил тод хууль батлагдан гарснаар өнгөрсөн хугацаанд өнгөрсөн хугацаанд цахимаар үйлчилгээ авах давхар цаасаар шаарддаг байсан үйл ажиллагаа зогсож байна.

 

Мөн хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль буюу өнгөрсөн хугацаанд хэрэгжиж байсан хувь хүний нууцын хуулийг шинэчлэн найруулж хувь хүний мэдээлэл хамгаалах хуулийг баталлаа.

 

Хувь хүний мэдээлэл хамгаалах хуулинд иргэдийн зүгээс нэлээдгүй гомдол санал гаргадаг. Нийгэмд иргэдийг ялгаварлах байдал бий болгож байгаа дуу дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах стандартуудыг тодорхой болгох, энэхүү дуу дүрсний бичлэгийн төхөөрөмжийн ХЭҮК-ын саналыг үндэслэн Засгийн газраас холбогдох төрийн захиргааны байгууллага журам гаргаж, уг журмын дагуу байгууллагууд хэрэглэх, хаана дуу бичлэгийн төхөөрөмж байршуулах вэ зэрэг тодорхой асуудлуудыг хуульчилж өгсөн. Хувь хүний нууцын өмнөх хуулиар хувь хүн өөрөө өөрийнхөө нууцыг хамгаалдаг байсан бол энэ удаа мэдээллийг цуглуулж боловсруулж, ашиглаж байгаа бол мэдээлэл хариуцаж байгаа тал мэдээллийн аюулгүй бүрэн бүтэн байдлыг хариуцдаг болсон.

 

Мөн цахим гарын үсгийн хуулийг баталлаа. Тус хууль нь том шийдэл болсон. Иргэн бүрт цахим гарын үсэг нэвтрүүлэх нь чухал. 16 нас хүрсэн иргэн бүрт иргэний үнэмлэх дээр нь цахим гарын үсгийг суулгаж өгнө. Цахим гарын үсгийн хууль зөв хэрэгжвэл, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dsn:
gariin usgeer tugjirel buugaad bh uu? uur ajil sanaa oldohgui bn uu? tsahim gedegeer chin orolddoggui meddegch ugui jiriin irged ene hotoor duuren bndaa .huu mini ter amerik angliigaa dagan duuraij bolovsrol .tugjireld hudal medemhiirch balairah hereg bn uu?
2021-12-21