Японд эмнэлэгт гал гарч, 25 хүн амиа алджээ

Японы Осака хотын нэгэн эмнэлэгт 12 дугаар сарын 17-ны өдөр гал гарсны улмаас 25 хүн амиа алджээ. Энэ талаар NHK телевиз мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, офисын барилгын дөрөвдүгээр давхарт байрлах эмнэлэгт 12 дугаар сарын 17-ны өдөр гал гарчээ. Энэ гал түймрийг зориуд тавьсан гэдэг нь тогтоогдсон бөгөөд энэ хэрэгт тус эмнэлгийн өвчтөн болох 60 настай эрийг сэжиглэж байгаа аж.
Тэрбээр ойролцоо орших шатахуун түгээгүүрийн газраас уутанд бензин худалдан авч, түүнийгээ цахилгаан шат болон орох хаалганы орчимд асган дараа нь асаагуур асааж гал тавьжээ. Энэ нь ажиглалтын камерын бичлэгт үлдсэн байна. Одоо сэжигтэн болон өөр гурван хүн эмнэлэгт хэвтэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ