Xiaomi гар утсаар авсан шилдэг гэрэл зургийг шалгаруулжээ

Хятадын Xiaomi компани гэрэл зурагчдын Xiaomi Imagery Awards 2021 "Аз жаргалтай агшин" уралдааны ялагчдыг тодруулсан талаар South China Morning Post сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ уралдаанд 132 мянган гэрэл зураг ирсэн бөгөөд Мьянмараас оролцсон Аунг Чан Тар тэргүүн байранд шалгарч 5000 ам.долларын шагнал хүртсэн байна. Түүний гэрэл зураг дээр дэлхий дахинд цар тахал дэгдсэн өнөөгийн хүнд нөхцөлд хүмүүс хэрхэн нэгэндээ тусалж байгааг харуулжээ.
Уралдаанд ирүүлсэн гэрэл зургуудыг Италийн гэрэл зурагчин Маттиа Пассарини, Нидерландын гэрэл зурагчин Макс Рив болон АНУ-ын Mango Street төслийн оролцогчид шүүсэн байна. Шүүгч Маттиа Пассаринигийн өгүүлснээр, Аунг Чаны зураг эерэг сэтгэл хөдлөл төрүүлж байгаа бол Макс Ривд гэрэл зургийг авсан хүн зөв сэдэв сонгон, чанартай зураг авсан нь таалагдсан гэнэ.
Энд дуулгахад, Хятадын Xiaomi компани 2019 оноос эхлэн жил бүр олон улсын гэрэл зургийн уралдаан зохион байгуулж байгаа юм. Тэмцээнд олон орноос Xiaomi гар утсаар авсан зургаараа хүмүүс оролцдог бөгөөд ялагч нь 5000 долларын шагнал авдаг аж. Энэ жилийн уралдаанд дэлхийн 190 орноос гэрэл зураг илгээжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ