Замын-Үүд-Эрээний эдийн засгийн бүс байгуулах төслийг хэлэлцэнэ

УИХ-ын байнгын хороод хуралдана.
10.00 |
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан:
Хэлэлцэх асуудал:
· Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр /Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл/-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
· Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
· Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
|
“Их Эзэн Чингис хаан” танхимд |
|
10.30 |
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:
Хэлэлцэх асуудал:
· Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан/
· “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсох
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/
· Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилт болон Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсох
· Бусад |
“Жанжин Д.Сүхбаатар” танхимд |
|
11.00 |
Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан:
Хэлэлцэх асуудал:
· Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын 3 гишүүн 2021.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
|
“Их засаг” танхимд |
|
14.00 |
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан:
Хэлэлцэх асуудал:
· “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2021.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ