Японд хүчтэй газар хөдөлвөл 200 мянган хүн амиа алдана гэж тооцоолжээ

Японд 9 магнитудын хүчтэй газар хөдөлвөл 200 мянга хүртэлх хүн амиа алдаж болзошгүй гэнэ. Энэ талаар судлаачдын тооцоолол дээр үндэслэн Японы Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна. Хэвлэлийн албаны мэдээлснээр, Японы хойд болон зүүн хойд нутагт хүчтэй газар хөдлөлт болвол ноцтой хохирол дагуулж, хүний амь нас олноор үрэгдэх тооцоолол гарсан байна.
Тодруулбал, ийм газар хөдлөлт болвол 220 мянга орчим барилга байшин нурж, 200 мянга хүртэлх хүн амиа алдаж болзошгүй гэнэ. Ийм байгалийн гамшиг тохиовол Японы эдийн засагт 31,3 тэрбум иен буюу 275,5 тэрбум ам.долларын хохирол учирна гэж судлаачид тооцоолжээ.
Судлаачдын үзэж байгаагаар, цунами үүссэн тохиолдолд хүн амыг шуурхай нүүлгэн шилжүүлж чадвал хүний амь эрсдэх тохиолдлыг 80 хувиар бууруулж чадах гэнэ. Гэхдээ өвлийн улиралд шөнөөр газар хөдөлвөл амиа алдах хүний тоо асар их болно гэж Японы судлаачид сэрэмжлүүлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ