Дархлаажуулалтын бүрэн тунд 16-17 насныхны 79.3 хувь нь хамрагджээ

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 56, II тунд 146, нэмэлт сэргээх тунд 2060, нийт 2262 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75 хувь, II тунгийн хамралт 71.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 41.1 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2987 (25.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.247 (76.8 хувь), 16-17 насны 26.890 (79.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ