"Коронавирус бүтээхэд оролцсон" гэж сэжиглэгдэж байсан эрдэмтнийг БНХАУ-тай холбоотойг баталжээ

Америкийн нэрт эрдэмтэн, дэлхийд нанотехнологийн салбарын томоохон мэргэжилтнүүдийн нэгд тооцогддог Чарльз Либерийг Хятадтай холбоо харилцаатай байдаг болон БНХАУ-тай эрдэм шинжилгээний тал дээр хамтран ажиллаж, орлого олдгоо нуусанд буруутай гэж үзсэн талаар CBS телевиз мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Харвардын их сургуулийн Хими, химийн биологийн факультетын декан асан Чарльз Либер эрх баригчдад худал мэдээлэ өгөн, хуурамч татварын бичиг гаргаж, Хятадад банкны данстай гэдгээ мэдэгдээгүй гэдгийг АНУ-ын Бостоны Холбооны шүүхийн тангарагтны шүүгчид баталсан байна.
Энд дуулгахад, Чарльз Либерийг 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр баривчилсан. Түүнийг баривчилсан шалтгаан нь Хятад улс дэлхийн өнцөг булан бүрээс эрдэмтдийг татах зорилготой "Мянга мянган авьяас" нэртэй олон улсын хөтөлбөрт ажил олгогчдоо мэдэгдэлгүй оролцсонтой холбоотой юм. Америкийн профессор албан мэдэгдэлд оэнэ хөтөлбөрт оролцсон болон БНХАУ-тай харилцаа холбоотой гэдгээ үгүйсгэсэн нь ийнхүү түүний эсрэг хэрэг үүсгэх шалтгаан болсон байна.
Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар Либер судалгаа шинжилгээнд зориулж олон сая доллар авсны дээр асар өндөр цалинг Хятадын талаас авдаг байсан гэнэ. Түүнчлэн, профессорын цахим шууданг шалгахад тэрбээр 2012 онд Уханийн технологийн их сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан нь тогтоогдсон бөгөөд үүнээс нь болж түүнийг коронавирусийг бүтээхэд оролцсон хэмээн сэжиглэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ