Оюутолгойн ордоос хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас Оюунтолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж, УИХ-ын Чуулганы дэгийн тухай хуульд заасан яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлсэн. Өнөөдөр УИХ-ын түр хороо хуралдах товтой байгаа. Ингээд өнөөдөр амжиж дүгнэлтээ гаргасан тохиолдолд маргаашийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэх хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Тогтоолд,
-
Монгол Улсын Засгийн газрын хувьд ногдох өрийг тэглэх
-
Далд уурхайн бүтээн байгуулалтыг цуцлах, дуусгавар болгох
-
Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах
-
Оюу толгой төслийн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны хоёрдугаар улирал хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, нэмэлт өр үүсгэхгүй байх
-
Оюу толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, эрчим хүчээр хангах гэрээ байгуулах
-
Татварын актын биелэлтийг хангуулах" гэж мэдээллээ
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ