АНУ-д иргэдэд коронавирусийн тест үнэ төлбөргүй өгнө

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден коронавирусийн омикрон хувилбар тархаж байгаа үед авч хэрэгжүүлэх ковидтой тэмцэх арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ. Энэ хурал дээр тэрбээр АНУ цар тахлын эхний саруудтай харьцуулахад бэлтгэл сайн байгааг онцолсон байна. Түүнчлэн АНУ-ын оршин суугчид гэртээ өөрийгөө шалгахад зориулж 500 сая ширхэг коронавирусийн тестийг үнэ төлбөргүй өгнө гэж мэдэгджээ.
"Америкчууд түргэвчилсэн тестийг үнэ төлбөргүйгээр захиалж, гэртээ хүргүүлэн авах боломжтой сайтыг тун удахгүй ажиллуулна" хэмээн Цагаан ордон мэдэгдсэн байна. Түүнчлэн ирэх нэг, хоёрдугаар саруудад АНУ-ын 1000 гаруй цэргийн эмч, сувилагчийг дайчлан ажиллуулахаар болжээ.
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, долоо хоногийн хугацаанд АНУ-д омикрон штамм давамгайлах болсон байна. Одоо тус улсад шинээр илэрч буй халдваруудын 73,2 хувь нь омикрон штаммаар үүсгэгдсэн байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ