Дэлхийн анхны мессежийг дуудлага худалдаагаар заржээ

img

Дэлхийн анхны мессежийг Францын Aguttes дуудлага худалдаагаар заржээ. Анхны мессеж 107 мянган еврогийн үнэ хүрсэн талаар DW агентлаг мэдээлсэн байна. 

 

Дуудлага худалдаагаар зарагдсан дэлхийн анхны мессеж нь "Зул сарын мэнд хүргэе" гэсэн үгстэй байжээ. Энэ мессежийг 1992 оны 12 дугаар сарын гуравны өдөр Vodafone компанийн инженер Нил Папуорт комьютерээсээ илгээсэн байна. Мессежийг инженертэй хамт ажилладаг Ричард Жарвис  дамжуулагч утасгүй, хоёр килограмм жинтэй Orbitel утсандаа  хүлээн авч байжээ. 

 

Энэ мессежийг блокчейн технологийн хэлбэрээр худалдсан бөгөөд ингэснээр энэ мессесийг дуурайлгах, солих боломжгүй гэнэ. Мессежийг бичсэн хүн, эзэмшигч болон түүнтэй холбоотой бүхий л үйлдлүүд блокчейнд найдвартай хамгаалагдах аж. 

 

Aguttes дуудлага худалдааны газрын мэдээлснээр, дэлхийн анхын мессежийг өндөр үнээр худалдан авсан хүн өөрийнхөө нэрийг нийтэд зарлахыг хүсээгүй бөгөөд дуудлага худалдаагаар мессеж худалдан авсны дараа мессежийн дүрс, холбоо харилцааны анхдагч протокол болон код бүхий цахим батламж авсан байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ