Ж.Отгонболд: Иргэд сайн дураараа вакцины IV тунд хамрагдаж болно

УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга Б.Ууганбаяр:
-Шадар сайдын тушаал гарч малын гоц халдварт өвчний нөхцөл байдалтай холбогдуулан дөрвөн чиглэлд ажлын хэсэг гарч ажиллаа. Ажлын хэсэгт онцгой байдлын байгууллагын албан хаагч, мал эмнэлгийн ерөнхий газрын байгууллагын албан хаагч,мэргэжлийн хяналтын газрын албан хаагч гэсэн бүрэлдэхүүнтэй. Ингэхдээ малын гоц халдварт өвчний нөхцөл байдалтай танилцах, хариу арга хэмжээг зохион байгуулах, шүлхий өвчний вакцинжуулалтын нөхцөл байдал, түүнд тулгуурласан мэргэжлийн заавар зөвлөмж өгөх чиглэлтэй. Мөн коронавирусийн нөхцөл байдал, дархлаажуулалтын гуравдугаар тунгийн хамрагдалт хүндрэл бэрхшээл зохион байгуулалттай холбоотой асуудал зөвлөмж чиглэл өгч ажиллаа. Шат шатны онцгой комиссын хурлыг зохион байгуулж ажилласан. Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх баг УОК-ын шуурхай штабт ажиллаж байна.
НЭМГ-ын орлогч дарга Ж.Отгонболд:
-Хилийн чанадаас ирж байгаа иргэдийг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн гурав хоногийн хугацаанд зочид буудалд тусгаарлаж, гурав дахь хоногт нь шинжилгээ авч гэрт нь хариулахаар болж байна. Энэ хугацааны зардлыг иргэд өөрсдөө гаргана. Цар тахал Омикрон хувилбар дэлхий дахинд хурдтай тархаж байна. Омикрон хувилбар нь манай улсад илрээгүй. Гэхдээ нийслэлийн хэмжээнд хариу арга хэмжээг бүрэн хангаж ажиллаж байна. Тиймээс иргэд та бүхэн дархлаажуулалтандаа хамрагдахыг уриалж байна.
Европын холбооны улс болон АНУ-д зорчих, өөрөөр хэлбэл файзер вакцин шаардсан орнуудад зорчих шаардлагатай иргэд өөрсдийн хүсэлтээр дөрөвдүгээр тунд хамрагдаж болно гэдгийг албан ёсоор хэлье.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ