Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болно

Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр өнгөрөгч дөрөвдүгээр сарын 02-нд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ багын найз, Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Улмаар Э.Энхбат начин БНСУ-ыг зорьж эмчлүүлж байгаад саяхан эх орондоо ирж “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Шүүхээс Н.Түвшинбаярт хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ аваад байв. Гэвч хохирогчийн өмгөөлөгч болон ар гэрийн хүсэлтээр яллагдагчийг арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс тодорхойгүй хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан. Улмаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 24-ний 14:00 цагт Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болно.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ