Б.Сайнбаяр: Баян-Өлгий, Ховдын боомтоор гарал үүсэл нь тодорхойгүй шатахууныг оруулж ирж байна

img

 

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос шатахууны чанар, стандартын асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр “Чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн яаж орж ирж байгаа талаар судалсан. 2021 он гаалийн мэдээг харахад нефтийн нэмэлт бүтээгдэхүүн Монгол Улсын хилээр орж ирэх тоо хэмжээ 30-40 дахин багассан. Тэгвэл энэ бүтээгдэхүүн хаанаас орж ирж байгааг судлаад үзвэл Баян-Өлгий, Ховдын боомтоор орон нутгийн хэлэлцээрийн дагуу гарал үүсэл нь тодорхойгүй шатахууныг оруулж ирээд хот руу зөөж байна.

 

Роснефтийн бензин вагоноор орж ирдэг. Гэтэл гарал үүсэл нь тодорхойгүй бензин хот руу маш их зөөгдөж байгаа учраас энэ чанаргүй шатахууны эх уурхай болж байгаа нь Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хийсэн судалгаагаар харагдаж байна. Баян-Өлгий аймагт 1 литр шатахууны үнэ 2580 , Ховдод 2600 төгрөг байна. Тэгэхээр импортлогч компаниуд орон нутгаар дамжуулан оруулж ирсэн шатахуунаа хотоос зөөж байгаа мэт хотын үнэ дээр тээврийн хөлс нэмж орон нутагт зарж байна. Энэ нь шударга өрсөлдөөн биш" гэж мэдээллээ. 

 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Benzinii talaar gants unenoig helj bgaa hun shuu.
2021-12-24