АН-ын бүлэг Оюутолгойн асуудлаар завсарлага авлаа

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн горимын саналаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр болсон ч АН-ын бүлэг уг асуудлаар завсарлага авлаа.
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Оюутолгой маш чухал. Гэхдээ бид хэд хэдэн зүйлийг тодруулах шаардлагатай байна. Манай бүлэг, ард иргэд мэдээлэл муутай байна. Та хэд маш яаралтай оруулж ирж байна. Улс орны хувьд яаралтай байх, үүнийг ойлгож байна. Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг Рио Тинто, Засгийн газар яаж үзэж байгааг тодруулах шаардлагатай байна. Тиймээс АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авъя” гэсэн саналыг гаргалаа.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Засгийн газраас үндэсний эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлыг нэн яаралтай горимоор хэлэлцэх саналыг ирүүлсэн гэдгийг тайлбарлаж, АН-ын бүлэгт маргааш өглөөний 10.00 цаг хүртэл завсарлага олголоо.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ