ИРГЭД: Ерөнхий сайдын зөвлөмжтэй санал нэг байна
2021-12-24

 

Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ жилийн Цагаан сараар Төрийн золголт зохион байгуулахгүй байх, мөн айл өрх, иргэдийг цомхон хүрээд буюу зөвхөн гэр бүлийн хүрээнд сар шиний баяраа тэмдэглэн өнгөрүүлэхэд уриалах зөвлөмж боловсруулж танилцуулахыг УОК-т үүрэг болгосон. Өөрөөр хэлбэл, энэ жилийн сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй, гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ гэсэн үг юм. Тэгвэл уг шийдвэртэй холбоотойгоор цахим орчинд маргаан үүсээд байна. Тиймээс бид ерөнхий сайдын зөвлөмжийг дэмжиж байгаа эсэх талаар иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

 

 

Төв аймгийн иргэн Ж.Амарсанаа:

 

-Энэ жилдээ баяр наадмыг тэмдэглэхгүй байсан нь зөв. Халдварын тохиолдлын тоо буурч, өвчлөл багасаж байгаа энэ үед баяр наадам тэмдэглэхгүй байх хэрэгтэй. Дараа жилээс хэвийн болох байх. Ерөнхий сайдын зөвлөмжтэй санал нэг байна. Ирэх сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд ёслоод өнгөрөөвөл зүгээр.  Энэ жил шинэ жилийн баярыг ч гэсэн өргөн дэлгэр тэмдэглэхээс татгалзар нь зөв байх.

 

Баянгол дүүргийн иргэн Х.Мандалбаяр:

 

-Баяр ёслолыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх нь зүйтэй. Монгол Улсын хувьд эдийн засгийн хямралд орсон хэцүү байгаа. Эдийн засгийн чадамжаа бодсон ч тэр 1-2 жилдээ баяр ёслолын арга хэмжээг тэмдэглэх шаардлага байхгүй.

 

Засгийн газраас төрийн албан хаагчдаас бусад нь шинэ жилийн баярыг цомхон хүрээнд тэмдэглэхийг зөвшөөрсөн. Тиймээс тухайн байгууллагын бодлого, зохион байгуулалтаас шалтгаална.

 

Баянзүрх дүүргийн иргэн Г.Мөнхбилэг:

 

-Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж Засгийн газрын шийдвэрийг дэмжиж байна. Учир нь цар тахал бүрэн устаж үгүй болоогүй, шинэ хувилбар дэлхийн улс орнуудад бүртгэгдэж байна. Аливаа баяр ёслолыг гэр  бүлийн хүрээнд цомхон тэмдэглэвэл эдийн засгийн хэмнэлттэй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд  баяр ёслолыг цомхон тэмдэглэж сурч байгаа нь давуу тал болж байна. Шинэ жилийн баярыг төрийн байгууллагын албан хаагчид тэмдэглэхгүй байгаа. 

 

 

Баянгол дүүргийн иргэн Н.Оюунсүрэн: 

 

-Засгийн газрын шийдвэрийг уншсан. Нийтээр баяр ёслолыг тэмдэглэхгүй байхыг дэмжиж байгаа. Дэлхий дахинд  шинэ төрлийн коронавирус бүртгэгдэж байна. Тиймээс хүн бүхэн дор бүрнээ хичээх хэрэгтэй. Цар тахлыг даваад гарчихвал дараа дараагийн жилүүдэд өргөн дэлгэр тэмдэглэж болно. Омикрон шинэ хувилбар гараад нийгэм айдастай байна. 

 

 

Иргэн В.Алтансүх: 

-Дэлхий дахин шинэ хувилбар бүртгэгдэж байна. Тиймээс сонор сэрэмжээ алдаж болохгүй. Баяр ёслолыг  гэр бүлийн хүрээнд тэмдэглэх нь зүйтэй. 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
ZUV UU:
GER BULEEREE ZOLGOYOOO, HARIN BOHOO BARILDUULAARAI, GERT UZEH UMGUI UIDNA
2021-12-24
Зочин:
Цагаан сар хэрэггуй дээр шуу дээ овчлол хундэрч магад баяр хэрэггуй шуу
2021-12-24
YMAR MAL ESERGUTSEV ANUSUUD U
2021-12-24
Баяруудыг гэр бүлийнхээ хүрээнд цомхон тэмдэглэх нь маш зөв! Энэ жилдээ ямар ч байсан өргөн дэлгэр золголт хийхгүй байх хэрэгтэй. Хувийн хэвшлийнхэн ч төрийн байгууллагуудтай адил баяр тэмдэглэхгүй байх нь зүйтэй дээ.
2021-12-24
eeee zuv zuv
2021-12-24
Tt:
Tumen zuv
2021-12-24