Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хед өршөөл үзүүлжээ

img

Авлигын хэрэгт буруутгагдсан, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хед өршөөл үзүүлэхээр болжээ. Энэ талаар Ёнхап агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Пак Гын Хегийн эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор ийнхүү ялаас нь хэлтрүүлж, өршөөхөөр болсон байна. Тэрбээр 2019 онд мөрөндөө мэс засал хийлгүүлсэн бол 2021 онд өвдөг болон нурууны суурь өвчнөөсөө болж хэдэнтээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. 

 

Эргэн сануулахад, 2017 онд Пак Гын Хед импимчмент зарлаж, улмаар ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нь дуусгавар болгож байлаа. Түүнийг авлигын хэрэгт буруутган, 2018 оны дөрөвдүгээр сард хорих ял оноосон юм. Прокурорын газраас түүнийг 30 жил хорих, 118,5 тэрбум воны торгууль ноогдуулах ял оноохыг шаардаж байлаа. Харин шүүх хэргийг хянан үзээд хорих ялын хугацааг бууруулан 24 жил болгосон бол торгуулийн хэмжээг хэвээр үлдээж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zeb
2021-12-24
Лхагвасүрэн:
Өршөөл үзүүлэх нь зөв.Найз гэдэг авгайд чирэгдэж шоронд орсон.Нас өндөр болсон эмэгтэй хүн.Төрийн тэргүүн байхдаа.АНУ ын пуужингийн системийг өмнөд солонгос нутаг дээр байрлуулсан юм.Энэ нэг талыг барьсан хэт их давамгай байдлаар хойт солонгос руу хандсан алдаа байсан.Энэ жаахан таагүй байдал болсон.Төрсөн эцэг эдийн засгийг татан босгосон гавъяатай хүн гэж сонсож байсан гэж дуулсан.Өөрөө улсын мөнгө төгрөг хөрөнгө завшиж идээгүй учир суллаж гаргах нь зөв.Одоо энэ ерөнхийлөгч ухаантай ухамсартай хүн гэдэг нь. Дэлхийд таниулж өглөө хүнд энэргүй сэтгэл нь чухал шүү дээ.суллаж байгаад баяр хүргэе.
2021-12-24
2039 anduuraad bichchihlee.
2021-12-24
20jiliin horih yl 1039 ond 89 teidee garch ireh 180 og vonii tolbortei gej medeegeer garch bna.1og n 100 say von.
2021-12-24
2039 anduuraad bichchihlee.
12345:
Энэ Ерөнхийлөгчийн хэрэг ч харьцангуй асуудал. БНСУ-ыг хөгжингүй орон болох суурийг тавьсан ерөнхийлөгчийн ганц охин, аав нь туслахдаа буудуулсан. Энэ хүн ч ялгаагүй сайн найзаасаа болж хэрэгтэн нэр зүүсэн
2021-12-24
Bayarlalaa
2021-12-24
zochin:
byambasuren l buh medeeg ni orchuulah yum daa. gehdee sain bnaa busad site-duudad ene medee alga. hereg bolgoj harlaa.
2021-12-24
zeb