Буриадын сэтгүүлч монгол дээл өмсөн, Путинтэй монголоор мэндэлжээ

Буриадын сэтгүүлч монгол дээл өмсөн,  Путинтэй монголоор мэндэлжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал 12 дугаар сарын 23-ны өдөр болж, энэ хуралд Оросын бүс нутгуудаас нийт  500 орчим сэтгүүлч оролцсон юм. Тэдний дунд Буриадын сэтгүүлч ч багтсан бөгөөд тэрбээр монгол дээл өмсөн, буриадаар мэндэлсэн нь ихээхэн содон байв. 

Буриадын сэтгүүлч Баярма Раднаева асуулт тавих боломж олдоход " Сайн байна, Владимир Владимирович! Сайн байна, уважаемые коллеги!" буюу "Сайн байна уу, Владимир Владимирович! Сайн байна уу, мэргэжил нэгт нөхөд өө" хэмээн мэндчилжээ. 

Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгчөөс Улаан-Үд хотод болсон ДЦС-ын осолтой холбоотой нөхцөл байдлын талаар асуусан байна.

"Улаан-Үд хотод ДЦС дээр шөнийн гурван цагт гал гарч, хотын тал хэсэг нь халуун ус, халаалтгүй болсон. Одоо хохирлыг тооцож байгаа. Маш их засвар хийх хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой болсон, гэтэл хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй байгаа. Манай бүс нутгийн удирдлага энэ асуудлыг шийдвэрлэхэд тусламж дэмжлэг хүсэж байгаа юм" хэмээн Баярма Раднаева өгүүлжээ.

Цаашлаад тэрбээр Буриадын нутаг дэвсгэрт орших Байгал нууртай холбоотой асуултыг Ерөнхийлөгч Путинд тавьсан байна.

"Сүүлийн үед Байгал нуур холбооны онцгой нутаг дэвсгэр болж магадгүй гэх яриа гарах болсон. Манайд ийм жишээ хэдийнэ бий, Тункинийн үндэсний парк зэрэг онцгой нутаг дэвсгэр болгосон газар нутагт амьдарч байгаа нутгийн оршин суугчид газар эзэмших, бусад үйл ажиллагаатай холбоотой хүндрэлүүдтэй байнга тулгардаг. Байгал нуурын хувь заяа хэрхэн эргэх вэ? Байгал нуур Буриадын оршин суугчдад хүртээлгүй болох гэж үү?" хэмээн Баярма Раднаева асуужээ.

Путин дээрх хоёр асуултад хариулж," ДЦС-ын тухайд асуудлыг тодруулъя" хэмээгээд хэвлэлийн бага хурал дараа тэнд юу болж байгаа, ямар тусламж хэрэгтэй байгааг олж мэднэ гэдгээ танд амлая" гэж Путин мэдэгджээ. Харин Байгал нуурыг холбооны нутаг дэвсгэр болгохоор зорьж байгаа талаарх асуудлыг огт дуулаагүй хэмээсэн байна. 

"Байгал нуурыг холбооны нутаг дэвсгэр болгох асуудал хэлэлцэгдэж байгаа талаар огт мэдээгүй юм байна. Гэхдээ ямар ч тохиолдолд хүмүүст хүндрэл учрахгүй гэдгийг цохон тэмдэглэж байна. Үнэндээ би анх удаа ийм яриа сонсож байна. Хэн нэгэн ийм асуудал хөндсөн бол Байгал нуурын экосистемийг хамгаалахын тулд нэмэлт хөрөнгийн эх үүсвэрийг олох арга зам хайж л ийм арга бодож олсон байх" хэмээн Путин өгүүлжээ. 

Байгал нуурыг холбооны нутаг дэвсгэр болгох тухай 

Байгал нуурыг холбооны нутаг дэвсгэр болгож болзошгүй талаарх мэдээлэл Буриадын хэвлэлүүдээр энэ оны есдүгээр сард гарч байв. Хэвлэлүүдийн мэдээлснээр, холбооны төвшинд "Аялал жуулчлалын нутаг дэвсгэрүүд болон ОХУ-ын зарим хууль тогтоох баримт бичигт өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг бэлтгэж байгаа гэнэ. 

Энэ хуулийн төсөл батлагдвал томоохон нутаг дэвсгэрийг бий болгож, энэ нутаг дэвсгэрийг хариуцаж хянадаг нэг компанид шилжүүлэн улмаар энэ компани нь асар их эрх мэдэлтэй болох аж. Холбооны нутаг дэвсгэрийг хариуцаж байгаа компани Буриадын Засгийн газар, Хуралд ч захирагдахгүй, аливаа газрыг өөрсдийн зорилгоор хураан авах эрхтэй болно гэж Буриадын хэвлэлүүд мэдээлж байлаа.

"Аялал жуулчлалыг хөгжүүлэх нэрийн дор энэ бүхнийг хийж байна. Шинэ газар нутаг дээр татварын онцгой журам үйлчилж% хувийн хөрөнгө оруулагчдад хөнгөлөлт үзүүлнэ. Мэдээж үүнд муу юм үгүй. Гэхдээ энэ санаачилгыг хэрэгжүүлэх механизм нь олон асуудлыг дагуулж байгаа юм" хэмээн Буриадын "Номер один" сонин бичжээ.

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Үнэн
2021-12-26
Ха:
ДЦС. Аваарыг 3-5янзалах шив мундаг
2021-12-26
Гахуяг:
ҮХЭРТИЙН ХӨНДИЙН ШААХАЙТААЙ ҮҮРГИЙНХЭН ТА НАР ЧИМЭЭГҮЙ БОЛООД ХИРЭЭ МЭДЭЖ ЯРЬЖ
2021-12-26
Овоошдээ ганц болов буриад төрөх хэлээрээ мэндэлж чадаж байгаа нь их юм буриадууд хэлээ мартаад удаж байгаашүүдээ
2021-12-26
Oliggui muu buriaduud hun muutai novshnuud zovj bhdaa taarsan gulugnuud
2021-12-26
Монголыг халх, ойрд, буриад гэж хувааж хооронд нь сөргөлдүүлэх юм бичиж байгаа хүмүүс бидний дайсан, эсвэл юм мэдэхгүй өчүүхэн хийрхэгч байгаа. Манжид газар нутгийн аль ойр байгаа нь эхлээд эзлэгдэж ээлж дараатай бүгд л эрхшээлд нь орж дарлагдсан. Өвөр монгол, ар монгол, баруун монгол, буриад, тува гээд л дараалаад үргэлжилсэн. Одоо нэгийгээ урвагч гэж нэрлээд өөрсдөө эрхшээлд нь ороогүй юм шиг талцаж хуваагдах шаардлагаггүй. Цагаан хэрэмний арын нутагт Ойрд, Буриадууд амьдарч байсан бол хамгийн түрүүнд хүчин мөхөсдөж эзлэгдэх л байсан. Хол байсан учраас хамгийн сүүлд эрхшээлд нь орсныгоо одоо баатарлаг байсан мэтээр ярьж хуваагдаж талцах хэрэггүй. Мөн ойрд халхаараа хоёр хуваагдаж дайтаагүй бол манжийн эрхшээлд орохгүй ч байсан юм билүү. Одоо түүхийг шүүж хуваагдах хэрэггүй, хоорондоо эвтэй байх тусмаа л цаашдаа сайн байна.
2021-12-26
Байгаль нуур монгол нэрийг нь сонсходтийм байгаа биздээ буриад халимаг тува бүгд монгол нэртэй монгол хүмүүс монгол газар бид айгаад улсаараа дуугүй байдаг яагаад гэвэл ах зодоношдээ
2021-12-25
Bb:
Түүхээ үзвэл манжид халхууд их л урваж байсан даа
2021-12-25
Үнэн
Орк:
Халхууд эртэй сайндаа нутагтаа байгаа юм биш урд хойт том гүрэнд халхавч болон үлдсэн өвөр монгол буриад монгол хоёрын хүчинд л оршин тогтнож бгаа өвөрлөгч нар ерөнхиидөө хятаджиж бна энэ бол төв халхад маш аюултай халхчуудыг маш хурдан эрхшээдээ оруулна үүнииг барга монгол залуу ярьж бсан
2021-12-25
Их мэдэгч:
Боол үхэрчин /манжын/
2021-12-25
Үнэнг хэлэгч:
Чиний удам манж бгаада үхэрчэн чи
2021-12-25
Байгаль нуурын орчим Хятадууд асар санаа тавьж үл хөдлөх хөрөнгүүдийг нь худалдан авч бизнес нэрээр суурьшиж байгаа ш дээ
2021-12-25
Zochin:
Манжийн малчин боол байсаны гаа мдхгүй гуцаарай халхууд хөрин ч буриадууд манжыг хөөж гаргалцсан бх шүү
2021-12-25
Oliggui muu buriaduud hun muutai novshnuud zovj bhdaa taarsan gulugnuud
Teneg kazakuud zailaarai booliin bool bosgonii buusnuud
2021-12-24
Хагалан бутаргаж хачин муухайгаар хараан зухэж буй хумуус л урвагч юм шуу
2021-12-24
Монголыг халх, ойрд, буриад гэж хувааж хооронд нь сөргөлдүүлэх юм бичиж байгаа хүмүүс бидний дайсан, эсвэл юм мэдэхгүй өчүүхэн хийрхэгч байгаа. Манжид газар нутгийн аль ойр байгаа нь эхлээд эзлэгдэж ээлж дараатай бүгд л эрхшээлд нь орж дарлагдсан. Өвөр монгол, ар монгол, баруун монгол, буриад, тува гээд л дараалаад үргэлжилсэн. Одоо нэгийгээ урвагч гэж нэрлээд өөрсдөө эрхшээлд нь ороогүй юм шиг талцаж хуваагдах шаардлагаггүй. Цагаан хэрэмний арын нутагт Ойрд, Буриадууд амьдарч байсан бол хамгийн түрүүнд хүчин мөхөсдөж эзлэгдэх л байсан. Хол байсан учраас хамгийн сүүлд эрхшээлд нь орсныгоо одоо баатарлаг байсан мэтээр ярьж хуваагдаж талцах хэрэггүй. Мөн ойрд халхаараа хоёр хуваагдаж дайтаагүй бол манжийн эрхшээлд орохгүй ч байсан юм билүү. Одоо түүхийг шүүж хуваагдах хэрэггүй, хоорондоо эвтэй байх тусмаа л цаашдаа сайн байна.
Буриадууд чимээгүй байж байхгүй оросуудыг дуудаагүй бол өдийд сибирь монголын нөлөөт газар байх байлаа. Буриад тува бүгд тусгаар улс байх байлаа. Дауны синдромтойдоо алцайгхад хэвтэж байдаг байх царай муутууд
2021-12-24
Буриад бол цагаан оросын шившгийн боол. Казахстан тусгаар тогтночолд б айхад алцайгаал зодуулаад дээрэлхүүлээд хэвтдэг оросоор ярьж орос болохыг мөрөөддөг чааваас хөх инээд хүрчлээ
2021-12-24
Bb:
Түүхээ үзвэл манжид халхууд их л урваж байсан даа
Үнэнг хэлэгч:
Чиний удам манж бгаада үхэрчэн чи
Teneg kazakuud zailaarai booliin bool bosgonii buusnuud
Хамаагүй юм ярилаа гээд шоронд Хийж магадгүй шүү Путины нохойнууд
2021-12-24
зочин:
хуцаарай гөлөг минь ална шүү
2021-12-24
Халхууд манжид урвасаар буриад бий болсон
2021-12-24
Буриадууд чимээгүй байж байхгүй оросуудыг дуудаагүй бол өдийд сибирь монголын нөлөөт газар байх байлаа. Буриад тува бүгд тусгаар улс байх байлаа. Дауны синдромтойдоо алцайгхад хэвтэж байдаг байх царай муутууд
Урвагч буриадууд