МҮЭХ: Төр нэг байр суурьтай байх ёстой

Засгийн газраас ТҮ 1-3 ангиллын ажилтнуудын асуудлаар гаргасан шийдвэрийн талаар МҮЭ-үүд байр сууриа илэрхийлж байна.
МҮЭХ "Төрийн үйлчилгээний албан хаагчдын статус цалин хөлс нэмэгдлийн асуудлаар МҮЭХ-ноос болон УИХ-аас тодорхой санал шаардлагуудыг Засгийн газар, УИХ-д хүргүүлсэн.
Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг шийдсэн гэж олон нийтэд мэдэгдэл хийсэн. Энэ шийдвэр мэдэгдэлтэй холбоотой ойлгомжгүй асуудал байна. Тухайлбал, Засгийн газрын шийдвэр албажиж хөрсөн дээрээ эргэж буутал МҮЭХ-ны гишүүн байгууллагууд энэ асуудлыг нухацтай авч үзнэ.
Мөн хөдөө орон нутаг салбаруудад янз янзын байр суурьтай байна. Зарим газарт гаргасан тушаал шийдвэр хэвээр байна. Үүгээр цааш ажиллана гэсэн нугалаа хийгээд байна. Тиймээс Засгийн газар гаргаж байгаа шийдвэрээ маш шуурхай зохицуулахгүй бол өөр өөр байдлаар асуудалд ханддаг. Тиймээс Засгийн газрын шийдвэрийг ирэх онд ямар нэгэн байдлаар төрийн үйлчилгээний албан хаагчид, бага тушаалын ажилчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжид ямар нэгэн өөрчлөлт орохгүй хэвээр мөрдөгдөнө гэж ойлгож байгаа.
Гэхдээ МҮЭХ түүний гишүүн байгууллагуудын гар дээр Засгийн газрын шийдвэр албажиж ирээгүй. Төсөв захирагч нар маань ямар байр суурьтай байх чиглэл орон нутагт ирээгүй байна гэдгийг өнөөдөр мэдэгдэж байна. Төр нэг цонхоор, нэг л байр суурьтай байх ёстой. " гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ