АНУ-д Шинжаан-Уйгураас бүтээгдэхүүн импортлохгүй байх хуулийг эцэслэн баталлаа

АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд "уйгуруудыг албадан хөдөлмөр эрхлүүлж байгааг таслан зогсоох тухай" хуулийн төслийг дэмжсэн талаарх мэдээлэл 12 дугаар сарын есний өдөр гарч байлаа. Энэхүү хуулийн төсөлд Шинжаан-Уйгурын өөртөө засах орноос бараа бүтээгдэхүүн импортлоход хязгаарлалт тавих, Хятадын энэ бүс нутагт "хүний эрхийг зөрчиж байгаа"-д хариуцлага хүлээх ёстой гэж АНУ үзэж буй Хятадын байгууллага, хувь хүний эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгасан юм.
Шинжаан-Уйгурын өөртөө засах орноос импортыг хориглох тухай энэхүү хуулинд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурснаар хууль эцэслэн батлагдсан байна.
Энэ хууль батлагдсанаар Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд албадан хөдөлмөр эрхлүүлж байгаад хариуцлага хүлээх хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авах болможтой болох юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ