Шварцнеггер орон гэргүй хүмүүст байшин бэлэглэжээ

img

Холливудын жүжигчин Арнольд Шварценеггер  орон гэргүй ахмад дайчдад Зул сарын баярын бэлэг болгон орон сууц өгчээ.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Арнольд Шварцнеггер хөрөнгө гарган Лос Анжелест 25 байшин барьсан байна. Ингээд саяхныг болтол орон гэргүй тэнүүчлэн амьдарсан ахмад дайчдад байшингаа хүлээлгэн өгчээ.

 

"Манай баатруудтай цагийг хамт өнгөрүүлж, тэднийг өөрсдийнх нь шинэ байшинд угтах үнэхээр гайхалтай байлаа" хэмээн Шварцнеггер Инстаграм хуудсандаа бичсэн байна.

 

NBC агентлагийн мэдээлснээр, АНУ-д 37 мянга гаруй орон гэргүй ахмад дайчин байдаг аж. Тэд тахир дутуу болсон, согтууруулах ундаа болон хар тамхины хамааралтай эсвэл ядуу зүдүүгээсээ болж орон гэргүй болсон байдаг гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
mongoliin bayachuud uursduu l hagartalaa bayajaad bna hanaj tsadahgyi orgil baihgyi.yadarsan uvchtei hymyyst ard irged fb-eer guilga guij ugch bna daanch dee.haraad setgel uvduhuus tsaashgyi ilyychleh mungugyi hymyys zunduu.
2021-12-26