Зул сарын өдөр 6000 нислэг цуцлагджээ

Зул сарын баяр буюу 12 дугаар сарын 25-ны өдөр длхий даяар 2500 нислэг цуцлагджээ. Эдгээрээс 850 нь АНУ-аас нисэх эсвэл энэ улсыг чиглэх ёстой нислэг байсан талаар DW агентлаг мэдээлжээ.
Мөн энэ өдөр 3500 нислэг хойшлогдсон байна. Ийнхүү олон мянган нислэг хойшлогдох болсон нь нисгэгч, онгоцны үйлчлэгч зэрэг нислэгийн багийн ажилтнууд коронавирусийн халдвар авсантай холбоотой байсан гэнэ. Түүнчлэн зарим ажилтнууд халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал болсон тул тусгаарлагдахаас аргагүй болж, агаарын тээврийн салбарт ажиллах хүчний хомстох болсон байна.
Америкийн Юнайтед Эйрлайнс гэхэд л 12 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд 440 нислэгээ цуцлахаас аргагүй болжээ.
"Улс даяар энэ долоо хоногт омикрон штаммын халдвар дэгдсэн нь манай нислэгийн багт нөлөөллөө" хэмээн компанийн удирдлагууд мэдэгдсэн байна.
Түүнчлэн Америкийн Дельта компани мөн өдрүүдэд 450 нислэг цуцалжээ. Мөн Сиатлд байрлах Аляска Эйрлайнс компанийн олон ажилтан халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал болсон тул ажилдаа явж чадалгүй улмаар 11 нислэгийг цуцалжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ