Талибууд жолооч нарт машиндаа дуу сонсохыг хориглов

Афганистаны төрийн эрхийг "Талибан" хөдөлгөөн гартаа авснаас хойш дөрвөн сар өнгөрч байна. Энэ хугацаанд талибууд Афганистаны нийгмийн амьдралын төрөл бүрийн салбар дахь хяналтаа чангатгасаар байгаа юм.
Энэ удаад тэд Афганистаны жолооч нарыг жолооны ард хөгжим сонсохыг хориглосон талаар Афганистаны эрх бүхий яам зарласныг AFP дамжуулсан байна. Түүнчлэн Афганистаны эмэгтэйчүүд зарим эрхээ алджээ. Тэднийг гагцхүү хижаб буюу толгойн алчууртайгаар машин барихыг зөвшөөрөхөөр болсон байна. Мөн зөвхөн үс, хүзүүгээ хаагаад зогсохгүй хөл хүртлээ хаасан хувцас өмсөх ёстой гэж анхааруулжээ.
Түүнчлэн дагалдах эрэгтэй хүнгүй эмэгтэйчүүдийг 72 километрээс дээш замыг туулахаар бол машиндаа авахгүй байхыг жолооч нарт зөвлөсөн байна. Мөн машин барьж явахдаа завсарлага авч, мөргөл үйлдэхийг анхааруулжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ