Сурагчид амралтаараа даалгаварт дарагдаж байна

img

 

Сурагчдын амралт энэ сарын 20-ноос хуваарийн дагуу эхэлсэн. Ингэхдээ хүйтний улирал эхэлж, томуу томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж буйтай холбоотойгоор арванхоёрдугаар сарын 10-наас эхэлж 100 хувь танхимаар хичээллэж амарсан. Өөрөөр хэлбэл, сурагчдын амралт эхлээд долоо хонож байна. Гэтэл сурагчид амрах бус багшийн өгсөн даалгаврыг хийсээр өдрийг  өнгөрөөж  байна.

 

Манай улс цар тахлын улмаас танхимаар хичээллэхийг зогсоож цахим руу шилжүүлсэн. Ингээд дархлаажуулалтын ажил эхэлсний дараагаар буюу энэ оны есдүгээр сараас эхэлж танхим болон цахимаар хослуулан хичээллэж эхэлсэн.  Өөрөөр хэлбэл, нэг долоо хоног танхимаар, нэг долоо хоног цахимаар хичээллэсэн гэсэн үг. Энэ хугацаанд өмнөх жилүүдийн хоцорсон агуулгыг гүйцэх гэж нэлээдгүй ачаалалтай хичээллэсэн. Ингээд сая нэг амрав. Гэтэл сурагчдын гэрийн даалгавар маш их. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд амралтаараа амарч, сурагчдад зориулсан контент үзэх бус хичээлийн ширээний ард даалгавраа хийсээр сууна.

 

Энэ хичээлийн жилийн нэгдүгээр улирлын амралт нэлээдгүй урт хугацаанд үргэлжилнэ. Гэвч сурагчдын амралтад зориулсан контент байхгүй. Коронавирусийн халдварын шинэ хувилбар тархаж болзошгүй мөн томуу томуу төст өвчний дэгдэлтийн энэ үед сурагчид амралтыг гэртээ өнгөрөөж байгаа. Эцэг эхчүүд ажилтай учир тэд гэртээ л сууна.

 

2021-2022 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарь

 

  • Ерөнхий боловсролын сургуулийн I-III ангийн суралцагчид 32,
  • IV-V ангийн суралцагчид 33,
  • дунд, ахлах ангийн суралцагчид 34 долоо хоног тус тус суралцана. Суралцагчид дараах хуваарийн дагуу хичээллэн амарна. Үүнд:

I улирал

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр эхэлж, 16 долоо хоног суралцана. 
  • Амрах: Бүх ангийн суралцагчид 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс 6 долоо хоног амарна. Амралт 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр гүйцнэ. 

 

Монгол улсад 169 өргөн нэвтрүүлгийн суваг байгаа ч хүүхэд багачуудад зориулсан контент бэлтгэдэг суваг тоотой. Хүүхэд хүүхдийн насанд тохирсон суваг, хөтөлбөр байхгүй. Иймд сурагчид амралтаараа гэртээ дүү  нараа харах эсвэл даалгавраа хийхээс өөр зүйл байхгүй.

 

Тиймээс сурагчдын амралтад зориулсан тусгай контент, хэрэгтэй төдийгүй сурагчдын мэдлэг бататгах тохирсон даалгавар өгөх хэрэгтэй байна. 

 

М.Насан

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
daaj davshgvi daalgavar ugj zalhaan tseerlvvldgee bolimoor yuma.yaj surah hvsel turuh vee bvr
2021-12-28
Zochin:
Harin tiime udur byr tsagt ni hiihgyi bol bolohgyi geed udriin talaas ilyy daalgavar geed l suuj bn
2021-12-27
mgl hyyhen:
yu hudlaa medeelel tawiad bg yum, harin esregeeree hiih yumaa olj yadsan hyyhdyyd gudmaar neg heren hesej bn. Odoo byr niilj end tend orts podvalaar orognoj har tamhichidiin idesh bolj ehellee. Hicheel surguulia hewiin yrgeljlyylbel zohino
2021-12-27