Вакцины үр дүн таван сарын дараа 40 хувиар буурдаг

Коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин таван сарын дараа гэхэд үр дүнгээ 40 хувиар алддаг гэж Италийн Эрүүл мэндийн хүрээлэн мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ.
"Вакцины ээлжит тунг хийлгэснээс 150 өдрийн дараа өвчлөлөөс хамгаалах үр дүн нь 71.5 хувиас буурч 30.1 хувьд хүрдэг" гэж эрдэмтэд мэдэгдсэн байна.
Хэдийгээр үр дүн нь буурсан ч өвчин хүндрэхээс хамгаалдаг хэвээр гэдгийг эрдэмтэд онцолжээ. Тодруулбал, таван сарын дотор вакцин тариулсан хүмүүс хүндээр өвчлөхөөс 92.7 хувь, харин 150 өдрөөс дээш хугацааны өмнө вакцинд хамрагдсан бол 82.2 хувь хамгаалдаг байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ