Японд хүүхэд сургуульд элсэхэд хүйсийг нь асуухгүй

img

Японд дунд сургуульд элсэн орж байгаа хүүхдүүд анкетан дээр хүйсээ заах шаардлагагүй болж байгаа гэнэ. Энэ талаар боловсролын зөвлөлөөс авсан эх сурвалжтайгаар Kyodo News мэдээлсэн байна.

 

Тодруулбал, Японы Тотиги мужийн Боловсролын зөвлөл "хүйсийн ялгаатай байдлыг хүндэлж байна" хэмээн мэдэгдсэний дээр "хүйс" гэсэн хэсгийг анкетнаас хассанаар ноцтой асуудал үүсэхгүй гэж үзэж байгаа талаараа илэрхийлжээ.

 

Энэ шинэ журам Токиогоос бусад бүх мужуудад үйлчлэх бол Токиод дунд сургуульд элсэгчдээс хүйс зааж тоон хязгаарлалт тавих журам хэвээр мөрдөгдөх юм байна. Токиод мөрдөгдөж буй энэ журмыг иргэд ихээр шүүмжилдэг бөгөөд тэр дундаа охид, хөвгүүдэд зориулсан элсэлтийн өөр өөр онооны босго тавьдгийг хүйсээр ялгаварлан гадуурхсан хэрэг гэж үздэг аж.

 

Энд дуулгахад, АНУ-д энэ намар анх удаа "Х" гэсэн хүйс заасан паспорт нэвтрүүлэн юм. Энэ нь өөрийгөө эрэгтэй, эсвэл эмэгтэй гэж үзэхгүй байгаа хүмүүст зориулсан байна. Ийм паспортыг ирэх оноос эхлэн олноор нь нэвтрүүлэх бол эмнэлгийн заалтгүйгээр хүйсээ солих боломж ч хэрэгжиж эхлэх гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ