Нийслэлээс гадагш шахмал түлш тээвэрлэсэн таван удаагийн зөрчил илрүүлжээ

БОАЖЯ-ны удирдлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НХМГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн дарга, хурандаа Ж.Батсайхан:
-Цагдаагийн байгууллагаас зургаан постонд үүрэг гүйцэтгэж байна. Энэ хугацаанд 4236 тээврийн хэрэгслээр 8348 иргэн нэвтэрлээ. Улаанбаатар хотын бүсээс гадагш сайжруулсан шахмал түлш тээвэрлэсэн таван удаагийн зөрчил илрүүлсэн. Мөн 205 шуудай сайжруулсан шахмал түлшийг Амгалан дулаан станцад буулган зөрчлийг материалжуулан, мэргэжлийн хяналтын газар өгч ажилласан.
НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Нарангэрэл:
-Мэргэжлийн хяналтын байгууллагаас түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, борлуулалтын цэгүүдэд хяналт шалгалтыг тогтмол хийж гүйцэтгэж байна. Хяналт шалгалтын долоо хоногийн мэдээгээр авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр агаарын чанрыг сайжруулах журам зөрчин Улаанбаатар хотоос сайжруулсан шахмал түлш авч гарахыг завдсан зөрчилд хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулсан. Мөн түүхий нүүрс Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчилд цагдаагийн байгууллагатай хамтран хяналт шалгалт хийж, зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулсан.
"Таван Толгой Түлш" ХХК-ийн Нүүрс боловсруулах үйлдвэрийн дарга Х.Галымбек:
-Өнөөдрийн байдлаар үйлдвэр дээр 1.600.000 орчим ширхэг 25 кг-аар савлах шуудай байна. Энэ нь 13 хоногийн нөөц юм. Иргэдээс шаардлага хангасан шуудайг авч байна. Мөн БНХАУ-аас долоон воган буюу 5 сая ширхэг шуудай ирж байгаа.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ