М.Тулгат: Ардчиллын хувь заяа үхлийн орон дээр байна

М.Тулгат УДШ-ийн бүртгэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын дарга М.Тулгат “УДШ-ийн хуралдаанаар АН-ын даргын бүртгэлийн асуудлыг хэлэлцсэн. Дээд шүүхийн хуралдаанаар О.Цогтгэрэл даргатай талын хүсэлтээс татгалзсан тогтоол шийдвэр гарсан байсан. Мөн манай зүгээс миний бие М.Тулгатыг АН-ын даргаар бүртгэх асуудлыг авч хэлэлцэх ёстой байсан ч материал буцаан татагдсан байсан учир хэлэлцэгдээгүй. Тэгэхээр арванхоёрдугаар сарын 06-ны өдөр М.Тулгатыг АН-ын даргаар бүртгэх хүсэлтийг УДШ-д хүргүүлсэн. Тэгтэл арванхоёрдугаар сарын 10-ны өдөр намын дарга асан С.Эрдэнэ бүрдүүлбэр дутуу байна гэдэг үндэслэлээр буцаан татах хүсэлт өгсөн. Улмаар арванхоёрдугаар сарын 15-ны өдөр бүх материалаа буцааж татсан. Энэ талаар миний бие болон АН-ын удирдлагын баг мэдээгүй. Маш хачирхалтай нөхцөл байдал үүссэн.
Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ яриа өгөхдөө УДШ-д өгсөн материал бүрдүүлбэр хангаагүй мөн О.Цогтгэрэлийн талтай албан тушаал наймаалцсан байх магадлалтай байна. Энэ асуудлыг үндсэн дүрмийн хороогоор авч хэлэлцэх шаардлагатай байна гэсэн.
Сүүлийн хэдэн өдрийн хугацаанд нөхцөл байдлыг харлаа. Цахим орчинд намайг О.Цогтгэрэлээс мөнгө авсан, наймаалцсан гэх яриаг хаа нэгээс эрчимтэй явуулж байна. Өмнөх намын дарга ийм зүйл хийгээгүй байх гэж найдаж байна. Монгол орон жижигхэн. Нуух боломжтой зүйл байхгүй. Би бүх мэдээллээ нээлттэй өгч байгаа. Маш хүлээцтэй хандаж ирсэн.
...Ардчиллын хувь заяа үхлийн орон дээр байна. Ардчилсан намын бүх гишүүд үүнд санаа зовж байна. Намынхаа эв нэгдлийн төлөө өнөөдрийг хүртэл явж ирсэн. Намын нэгдэл тун амаргүй. Хууль журмын дагуу УДШ-ээр шийдүүлэхээр материалаа өгсөн.
УДШ-д Ардчилсан намын шинэ даргыг бүртгэх материалыг татан авсантай холбоотойгоор өмнөх намын дарга С.Эрдэнийг намын үндсэн дүрмийн хороонд өгч дүгнэл гаргуулна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ