Т.Баярхүү: Иргэдээсээ уучлал хүсэж байна

img

 

Гадаадаас ирж байгаа иргэдийг 3 хоног тусгаарлах байранд тусгаарлах шийдвэрийг УОК-ын шийдвэрийн хэрэгжилт, хяналт, шалгалттай холбогдуулан ЭМЯ, УОК, Нэгдсэн шуурхай штаб, ЦЕГ, МХЕГ-аас хамтарсан мэдээлэл хийлээ.

 

УОК нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Өнөөдрийн  байдлаар дэлхийн 114 улсад Омикрон хувилбар батлагдлаа. Омикрон хувилбар бүртгэгдсэн улс орнуудад халдварын тохиолдол нэмэгдэж байна. Маш эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн.

 

Манай улсын тусгаарлалтын ажлыг УОК хариуцан зохион байгуулж байгаа. Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах явцад алдаа гарсан байна лээ. Иргэдэд хүндрэл учруулсан явдал гарсан. Энэ асуудалд УОК анхаарч, засаж залруулахаар арга хэмжээ авч ажиллаж байна.  Шалгалтууд хийгээд явж байгаа. 

 

Арваннэгдүгээр сарын 26-наас хойш Монгол Улсад нийт 300 гаруй тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн.  Эдгээр хүмүүсийн ойрын хавьтал гээд цааш хөвөрнө. Тиймээс омикрон хувилбараас сэргийлэхийн тулд тусгаарлалтын ажлыг зохион байгуулах шийдвэрийг УОК-оос  гаргасан. Зохион байгуулалтын явцад алдаа гарсан. Иргэдээсээ уучлал хүсэж байна. Өнөөдрийн байдлаар 19 зочид буудалтай хамтарч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 16 буудалд 730 хүнийг тусгаарлаж байгаа. Өнөөдрийн байдлаар манай улсад Омикрон хувилбар бүртгэгдээгүй" гэж мэдээллээ.

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mongol yavii gej bodoj bsn yum bolihois. Zavaan yumand oruulah bololtoi
2021-12-28
Бат:
ийм дампуу арчаагүй улсаас айгаад Хятад хилээ хаасан нь ч зөв. Ийм мал удирдлагуудтай байхад ямар ч улс эрсдэлд орохгүй гэх нь зөв, эд нарт хийж чадах ганц юм нь татвар төлөгчдийн мөнгийг шаах...
2021-12-28
ард түмэн:
энэ нэг юм АТГ дээ л ажиллавал таарна ямар ч зохион байгуулах чадваргүй бж яах гэж ийм том алба хашдаг бна аа хариуцлага гэж хаа хаанаа алга монгол улс тэр чигээрээ залхуурал
2021-12-27
Doljin:
7 vuudaliin Doljin emgen bnaa bi. Ali ert l sanuulaad baisan daa ug ni bi. Irgediinhee sanal bodliig nohoi hutssan chinee boddoggui bolohoor “ nirgesen hoino ni hashigrav” gegch l boloh ymaa. Uuchilal guichihaar yadag ym??? 77 toi Doljin nadaas door bh gej uu arai ch dee
2021-12-27
зочин:
"... тусгаарлалтын шийдвэрийг УОК гаргасан. Зохион байгуулалтын явцад алдаа гарсан. Иргэдээсээ уучлал хүсэж байна" гэжээ. Төр уучлалт гуйна гэдэг нь төр гаргасан алдааны нөхөн төлбөр олгоно, уг төлбөрөө төр алдаа гаргасан төрийн албатаасаа нөхөн төлүүлж авна гэсэн л утга байдаг. Хохирсон иргэд нөхөн төлбөр нэхэх эрхтэй, төр төлөх үүрэгтэй. Хохирсон нь нэхэмжлэх эсэх нь өөрсдийн хэрэг.
2021-12-27
Цэргийн амралт чинь аймшигтай голомт үүсээд байгаа гэх юм. Яагаад нуугаад байгаа юм вэ 180 гаруй хүн энд халдвар авсан гэж үнэн үү.
2021-12-27
Nirgesen hoino ni hashgirav. Ertnees l tusgaarlana geed yariad baisan biz dee. Beltgelee hangaagui baij tusgaarlana geed soliortsgoogood.
2021-12-27