Олимпийн шившиг

img

Энэ оны долдугаар сард Их Британийн Лондон хотноо хүн төрөлхтөний хамгийн том цэнгэл баясал болсон зуны олимп эхэлнэ. Дөрвөн жил хүсэн хүлээсэн мөч дөхөх тусам Лондоны олимпийн зохион байгуулагчдын толгойг өвтгөсөн олон асуудлууд толгой дараалан боссоор байна. Хоёр хоногийн өмнө Олимпийн зохион байгуулах хорооны нэгэн ажилтан метронд хавтастай бичиг баримтаа мартан буусан байна. Тэрхүү хавтаст маш чухал гэж хэлж болохуйц олимпийн аюулгүй байдлыг хангах бүх нарийвчилсан төлөвлөгөө, заавар, протокол бүхий материалууд байжээ. Хувь хүний хариуцлагагүй байдлаас болж асар чухал бичиг баримт алдагдсан тухай Зохион байгуулах хорооныхон “Sun”  сэтгүүлийн нүүрнээс л мэдсэн байна. Хариуцлага алдсан ажилтанг ажлаас нь чөлөөлөөд зогсохгүй Скотланд Ярдын терроризмтэй тэмцэх тасгийн цагдаа нарын гарт өгчээ. Хавтаст материалыг метроны суудал дээрээс хэн нэгэн олж сэтгүүлийн редакцид аваачиж тушаахдаа ямар нэг байдлаар хуулбарласан, нүдний хор орсон эсэхийг тооцоолох боломжгүй. Тиймээс үүнийг Зохион байгуулах хорооныхны зүгээс тун аюултай нөхцөл байдал үүссэн хэмээн үзэж түгшүүр зарлажээ. Учир нь дэлхийн өнцөг булан бүрээс хуран цугларах мянга мянган тамирчид, дасгалжуулагчид албаны хүмүүсийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө хэн нэгэн хорон санаатны гарт орвол үр дагавар нь ямархуу байх нь тун энгийн. Сонин сэтгүүлүүдийн нүүрээр дүүрэн нууц хавтаст байсан аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний сул талууд болон бүтэлгүйтлийг дэлгэжээ. Цагдаа нарын хоорондын богино холбоо сааталтай, зарим цэнгэлдэхийн хянах камерын хянах самбарууд алдаатай, хотын аюулгүйн алба болон олимпийн хорооны ажилтнуудын хоорондын уялдаа холбоо муу, нөлөө бүхий албан тушаалын төлөө тэмцэлдэж хоорондоо өрсөлдсөнөөс Зохион байгуулах хорооны үйл ажиллагаанд хэрхэн саатал учирсан тухай протокол зэрэг зүйлс Sun сэтгүүлээс эхлэн сонинуудын нүүрэнд “Олимпийн шившиг” нэртэйгээр нийтлэгдэж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор Их Британий ерөнхий сайд Дэвид Кэмерон яаралтай хуралдаан хийсэн гэнэ. Өнгөрсөн оноос эхлэн Лондонгийн олимпийн зохион байгуулалтын асуудал дээр асар их шүүмжлэл дагуулсаар ирсэн. Олимпийн алтан медалийг бүрэх алт Монголын говиос нийлүүлэх боловч тэр нь цалин хөлсгүй хятад хоригдлуудын гараар Оюутолгойгоос олборлосон байсан, олимпийг зохион байгуулагч ажилтнуудын хувцас хэрэглэл, тамирчдын хэрэглэлүүдийг үнэтэй брэндийн нэр дээр хятад, турк, иран, пакистаны хямд төсөр хуурамч бараануудаар орлуулж байгаа гэх мэтчилэн шүүмжлэлүүд хэвлэл мэдээллээр хангалттай явсан билээ. Эцэст нь тэд ийнхүү аюулгүй байдлын төлөвлөгөөгөө “гээчихжээ”. Гээгдсэн материал нэг их удалгүй сэтгүүлийн редакцид ирсэн ч замдаа террористуудын гарт орж амжсан бол гэх айдас аймшигтай. Өнгөрсөн зуунд зарим нэгэн зуны олимпийн үеэр хэт даврагч террористууд хүн төрөлхтөний баяр цэнгэлийг уй гашуу болгон хувиргаж байсан гашуун түүх ч бий. Тиймээс тэр түүх давтагдахгүй гэх баталгааг метроны суудал дээр гээж, улмаар сонин сэтгүүлүүдээр цухас дурдаж орхижээ. Аль Каида зэрэг тэргүүн зэргийн террорист байгууллагууд Лондоны олимпийг заналхийлсээр дөрөв дэх жилдээ орлоо. Улам бүр дөхсөөр буй Лондоны олимпийн зохион байгуулагчдын бүтэлгүйтэл нь айдас хүйдэс дагуулах мэт. О.Нар    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗЭВ:
Баабарын “АЛДАГДАЖ МАГАДГҮЙ АУГАА БОЛОМЖ” гэсэн шинэ нийтлэлийг уншлаа, үнэхээр дургүй хүрч байна энэ хүнд. Би Баабарын айл гэр болж тоглох нь, Алтан гурвалжин, Дори идэр дүүдээ, Нүүдэл суудал гээдл бүх номнууд, түүний нийтлэлүүдийг тасралтгүй 10-аад жил уншиж ирсэн. Түүний тарьсан соён гэгээрүүлэх их үрийг харамгүй хүртсэн олон мянган залуусын нэг нь би. Энэ бол түүний хамгийн том гавъяа. Гэвч одоо Баабар хорт тархи угаагч, өрнөдийн үндэстэн дамнасан эдийн засгийн алуурчдын гар хөл, тэжээвэр нохой болжээ. Олон жилийн өмнөөс ч түүнийг ингэж ярьдаг байсан. Одоог хүртэл над шиг олон мянган залуус үүнд итгээгүй, түүний нийтлэл бүрийн дор доромжилсон захиалгат сэтгэгдэлчингүүдийн хоосон яриа гэж үл тоож ирсэн. Өнөөдөр манай улсын эдийн засгийн үзүүлэлт 20 хувь өсөж нэг хүнд ногдох ДНБ 4000 долларт хүрсэн. Гэвч одоо 20 гаруй хувийн инфляц, үний өсөлтөөс болж жирийн иргэн дундаж гэгдэх давхаргын амьдрал доошоо унах аюулд ороод байна. Зөвхөн Монголдоо л дундаж давхаргад орно шүүдээ, 500 хүрэхгүй долларын цалин дэлхийн хэмжээнд ямар түвшинд тооцогддог билээдээ. Энэ инфляц, үнийн өсөлт арай дэндүү байна, дундаж давхаргыг тэр чигээр нь доошоо чангаахнээ....Удахгүй энэ ард түмэн нийтээрээ босох болно шүү. Амьжиргааны өртөг үнэндээ жил ирэх бүр дордож байна. Би МИУС төгссөн хэнээс ч дутахгүй өндөр боловсролтой Монгол улсын иргэн. Би зөвхөн шударга үнэнийг хэлэхийг, бүх залуусдаа үнэнийг хэлэхийг хүсч байна. Үнэхээр бухимдаж, бачуурч байна. Нэг хүнд ногдох ДНБ Оюутолгойн ачаар 2015 онд 10 мянга хүрнэ гэж Баабар биднийг хоосон ирээдүй амлаж тархи угааж байна. Өнөөдөр уул уурхайгаас олж байгаа орлого хэдхэн хүний халаасанд орж гадагшаа урсаж нийгэмд ямар ч баялаг бүтээхгүй байна. Эдийн засаг өсөж байгаа гэдэг амьдрал дээр огт худлаа мэдээлэл. Ард түмний амьдрал үнэхээр хэцүүдэж байна. Баабар та хэзээ үнэнийг хэлэх вэ? Та бол Монголын тэргүүний сэхээтэн, таны үгийг олон мянган хүн сонсдог, та үнэхээр шударга үнэний талд зогсвол нийгэмд нөлөөлж чадна, таныг олон мянган залуус дэмжинэ шүүдээ.
2012-01-23
butelgui yum aaa
2012-01-23