Вакцины экспортоор Хятад тэргүүлэв

img

Дэлхийн худалдааны байгууллага болон Олон улсын валютын сан 11 дүгээр сарын сүүлийн байдлаарх улс орнуудын вакцины экспортын дүн мэдээг гаргажээ. 

 

Энэ мэдээлэлд дурдсанаар, Хятад улс коронавирусийн вакцины үйлдвэрлэл болон  экспортоор тэргүүлсэн байна. БНХАУ нийт вакцины 45 хувь буюу 4.5 тэрбум тун вакцин үйлдвэрлэжээ. Үүнээс 1.5 тэрбум тун вакцин экспортлосноор дэлхийн хамгийн их, коронавирусийн вакцин экспортлосон орнуудыг тэргүүлж байна. 

 

Үүний араас Европын холбоо бичигджээ. ЕХ коронавирусийн вакцины 15.6 хувь буюу 1.6 тэрбум тун вакцин үйлдвэрлэж, 1.4 тэрбум тун вакцин экспортлосон байна.

 

Үйлдвэрлэлийн хэмжээгээр Энэтхэг улс 1.6 тэрбум вакцин үйлдвэрлэснээрээ гуравдугаарт бичигджээ. Харин АНУ 847.5 сая тун вакцин үйлдвэрлэж, үйлдвэрлэлтээр дөрөвдүгээрт бичигдсэн бол 348 сая вакцин экспортлосноороо энэ үзүүлэлтээр дөрөвдүгээрт бичигдсэн байна. 

 

Харин Орос улс вакцины үйлдвэрлэлээр тавдугаарт бичигджээ. Энэ улс 232,9 сая тун вакцин үйлдвэрлэж, 93.4 сая тун вакцин экспортлосон байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ