Куб улс хүн амынхаа 90 хувийг вакцинд хамруулжээ

img

Куба улс ын хүн амын дархлаажуулалтын үзүүлэлт ойрын өдрүүдэд 90 хувьд хүрэх гэнэ. Энэ талаар Кубын Эрүүл мэндийн яам мэдээлснийг Регнум агентлаг дамжуулжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, одоогийн байдлаар Кубын оршин суугчдын 85.8 хувь нь коронавирусийн акцины бүрэн тунд хамрагдсан бол 90 гаруй хувь нь вакцины эхний тунд хамрагдсан байна. 

 

Хэдийгээр коронавирусийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын үзүүлэлт ийм өндөр байгаа ч сүүлийн өдрүүдэд энэ улсад халдварын тохиолдлууд нэмэгджээ. Тухайлбал, сүүлийн гурав хоногт дараалан халдварын тохиолдол 100-аас дээш бүртгэгдэж байгаа бөгөөд ийм үзүүлэлт хамгийн сүүлд 12 дугаар сарын тавны өдөр тохиож байсан юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Алдаа:
Куб ?
2021-12-28